Олны танил

Жүжигчин Баясгалан гэргийдээ 10 жилийн өмнөх зүйлийг сануулжээ

Баян” Баясаа хэмээн олноо танигдсан жүжигчин Ж.Баясгаланг уул уурхайн бизнес эрхэлдэг болохоор ийнхүү нэрийддэг. Гэвч энэ нэрэндээ тэрээр тун чиг дургүй бөгөөд тэрээр нэгэн удаа шар хэвлэлийнхэн л өгөө биз хэмээн ундууцан ярьсан удаатай.

“Үргээлэг” киногоороо тэсрэлт хийж, нийгэмд болж буй үйл явдлыг бодитоор харуулсан нь олон ч хүний талархлыг хүлээгээд байсан. Ажил хийгээд амьдралын хувьд аз жаргал дүүрэн явсан ч харамсалтай нь, түүнийг аваарт орлоо гэх таагүйхэн мэдээ хөрвөх болсон билээ. Тэрээр экстрим спортод нугасгүй бөгөөд ээлжит уралдаанаа хийж яваад осолдож, БНСУ-руу эмчилүүлэхээр зорьсон гэх мэдээлэл хэсэгтээ тасраагүй.

Харин одоогийн байдлаар түүний бие сайжирч байгаа бөгөөд Монголдоо ирчихсэн, 10 жилийн өмнө ёсолж авсан гэргийтэйгээ хамтдаа хуримын ойгоо даруухан тэмдэглэж яваа гэнэ. Жүжигчин Баясгалан эхнэр Мөнхзултайгаа болзож эхлэхдээ л төгс төгөлдөр эмэгтэй гэдгийг нь хэлдэг байсан бөгөөд 10 жил өнгөрсөн ч энэ бодол минь нэг ч удаа өөрчлөгдөж байгаагүй хэмээжээ. Мөн түүний орон зай кино урлагт ихээхэн үгүйлэгдэж байгааг түүний фэнүүд нь илэрхийлсээр байгаа юм.

Image may contain: 2 people, night and indoor

 

Image may contain: 5 people, suit and indoor

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close