Бусад хүмүүс

Үхлээ хүлээсэн 3 хоног

1985 оны 11-р сарын 13-ны өдөр Колумбын нутагт байрлах Невадо-дель-Руис хэмээх галт уул гэнэт идэвхжин хормын дотор дэлбэрсэн байдаг. Уг дэлбэрэлтээс болж орон нутгийн 25 мянган хүн амиа алдсаны дотор 13 настай бяцхан охин Омайра Санчес байсан юм. Түүний байсан байшин дэлбэрч тэрээр өөрийн хүзүүгээр татсан хэмжээний их усанд унаж амьд гарахын төлөө тэмцэж эхэлжээ. Гэвч энэ нь зүгээр нэг ус биш маш хатуу намгархуу ус байсан тул мэргэжлийн хүмүүсийн тусламжгүйгээр хэрхэвч гарах боломжгүйг удалгүй ойлгожээ.

2

Түүнийг шаварт гацсан байхыг нэгэн сувилагч олж харан туслахаар хичээсэн боловч яаж ч чадаагүй юм. Түүнчлэн дэлхий даяар зураг даран аялж явсан фото сэтгүүлч Франк Фургье уг охинтой таарч сувилагчтай нийлж татаад ч ямар ч нэмэргүй байлаа. Гэвч охин амьд үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцсээр л байв. Бүхий л чадлаараа татах үед түүний хөл хүртэл бие нь гарч ирж байсан бөгөөд үүнээс үүдэн хөлийг нь тайрч амийг нь аврах боломж байж болох юм гэж бодсон ч мэргэжлийн эмч тэнд байгаагүй тул бохир орж охин амиа алдаж магадгүй тул тэд айсан байна.

Охин 3 өдрийн турш намагт амь тэмцэхдээ өөрийн сургууль, найз нөхдийнхөө тухай л ярьсан гэдэг. Тэнд байсан сувилагч болон гэрэл зурагчны хэлснээр охин үнэхээр их тэсвэр хатуужилтай байсан. Харамсалтай нь тэнд түүнд тусалж чадах ганц ч хүн байгаагүй нь үнэхээр аймшигтай хэмээн сүүлд хэлцгээсэн байдаг. Харин Франк Фурнье охины зургийг нас барснаас нь хэдэн сарын дараа сэтгүүл дээр нийтэлж энэхүү зургаараа дэлхийн фото зургийн нэр хүндтэй шагналуудыг авч байсан аж.

4

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close