Олны танил

Фактласан Ука уучлал хүсэхдээ ч фактлав

Дуучин Ука “ХМF” /Хур мюзик фестиваль/ хөгжмийн наадмын талаар мэдээлэл хүргэхээр реппер Цэцэтэй хамт лайв нэвтрүүлэг хийсэн юм. Харин энэ үеэр тэрээр Цэцэ-г ярьж байх үед дундуур нь давхар ярьж факталж эхэлсэн. Ингэснээр олон нийтээс багагүй шүүмжлэл сонсох боллоо. Тухайлбал түүнийг боловсролгүй, бүдүүлэг гэх мэтчилэн сөрөг сэтгэгдлүүд бүчиж эхлэв. Үзэгчдийн хатуу үгийг даах эсэхийг мэдэхгүй ч “Ямар нүүрээрээ очих гээд байгаа юм болоо тэр олон ажлыг зохион байгуулж байгаа хүмүүсийг тэр олон үзэгчдийг доромлож хаячхаад ширэн нүүрээ зүүж гарах гээгүй л бол хүний улаан нүүр бол аль хэдийн шатчихсан байлтай” гэх мэт зэмлэлийг хүртэж суугаа тэрээр харамссан сэтгэгдлээ илэрхийлж бас нэгэн лайвыг хүргэжээ.

Тэрээр ингэж “фактлах” болсон шалтгаанаа маш их хөөрч, контрол алдсанаас болсон хэмээн тайлбарлаж байна. Энэ талаар “Би аймар хөөрөөд, контрол алдаад Цэцэгээ, Ялалтыгаа, Энгүүнийгээ, Хур мюзик фестивалийнхаа тэнд байсан бүх хүмүүсээ эвгүй байдалд оруулчихсан. Тэрнээсээ болж би өдөржингөө сэтгэл санаа муухай яваад /сурв: хоолой нь зангирав./. Ямар ч байсан Цэцэтэйгээ утсаар яриад эвгүй байдалд оруулсандаа уучлалт хүссэн. Тоомжиргүй байдал гаргасан байна лээ. Тухайн үедээ би аминдаа арай сонирхолтой байх үүднээс янз бүрийн юм хийх гэж оролдож байгаад Цэцэгээ ёстой анзаараагүй. Дараа нь бичлэгээ үзээд би өөрөө ичиж үхэх гэж байсан. Тэрэнд лайвын үзэгчдээсээ болон Хур мюзик фестивалийнхнаас хүлцэл өчиж байна. Цэцэ бид хоёр сая утсаар яриад ойлголцсон. Та нар минь бас тайван байгаарай. Эвгүй үйлдэл хийсэн байна, намайг уучлаарай. Хамгийн гол нь хөгжилтэй байя гэж бодсон, Цэцэ маань хүндээр хүлээгээд авчихсан. Би тэндээс хальт өөрийнхөөрөө Цэцэ-гийн яриаг нь бичье гэж бодохгүй юу. Тэрнээс элдвийн юм ер бодоогүй шүү.” хэмээн тайлбарлаж, уучлал хүсэв.

XMF Festival ийн " Live video " үеэр Дуучин УКА (KIWI)

XMF Festival ийн " Live video " үеэр Дуучин УКА (KIWI) Дуучин реппер Цэцэг (vanquish) үл хүндлэн ёсгүй үйлдэл гаргажээ.

Posted by Папараззи Монголиа on Monday, June 11, 2018

Хоёр салаа утгатай тайлбар хэлж дахин факталсан түүний энэхүү яриаг аль утгаар нь ойлгохыг чухамхүү ойрын хүмүүс нь ухах биз ээ. Ямартай ч Цэцэ-г анзаараагүй атлаа Цэцэ-гийн яриаг бичих гэж байгаад Цэцэ-г болон бусдыгаа эвгүй байдалд оруулсандаа уучлал хүсч байна гэх тэрээр сэтгэгдлээ ийн илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close