Энтертайнмент

“Мобиком корпораци”-ийн 98.85 хувийг Япончууд эзэмшиж, бидний мэдээлэлд хяналт тавьж байна

Монгол Улсын харилцаа холбоо хэний мэдэлд байгаа вэ асуудлаар сэтгүүлч М.Наранбаатар, хуульч Х.Бат-Ялалт нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд “Монголын харилцаа холбоог гадныхан хянаж, монголын эрх мэдэлтэнүүд албан тушаалтнууд гадаадынхны хяналтад үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

“Мобиком корпораци”-ийн 98.85 хувийг Япончууд эзэмшдэг байна. Тодруулбал, 63.9 хувийг Голланд улсад бүртгэлтэй Япон улсын “Кай-Ди Ди-Ай Оворсийз Холдинг Би Ви” компани, Голланд улсад бүртгэлтэй Япон улсын STGM компани 34.9 хувийг, 1.15 хувийг Монгол улсад бүртгэлтэй “Ньюком” ХХК эзэмшдэг гэсэн мэдээлэл байдаг юм.

Тус компанийн охин компани болох “Мобиком нэтворкс” ХХК “Улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг эзэмшдэг аж. Ингэхдээ транзит, жижиглэн, бөөний эрхийг эзэмшдэг юм байна. Хуулиараа нэг компанид энэ гурван эрх нь зэрэг байж болдоггүй  аж. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хорооноос Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгожээ.

Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгч Л.Батбаатар захирамж гаргаж, эрхийг нь сэргээсэн байна.

Сэтгүүлч М.Наранбаатар үргэлжлүүлэн “Үндсэндээ бидний интернэтээр дамжуулж буй мэдээлэл, мобикомын хэрэглэгч бүрийн мэдээллийн урсгал гадаадынхны хяналтад байна” гэв.

Хуульч Х.Бат-Ялалт “Мэдээллийн аюулгүй байдал гэж алга. Монгол Улсын анхдагч, хамгийн том компани Японы мэдэлд байна. Энэ компани бидний мэдээллийг ямар ч хяналтгүйгээр авч байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд хандаж байна. Үндэсний аюулгүй байдлыг шалгуулмаар байна” гэлээ.

Б.Анир
ZALUU.COM

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэлтэй

  1. I just want to tell you that I am just very new to weblog and absolutely loved this web blog. Probably I’m planning to bookmark your site . You certainly come with very good articles and reviews. Bless you for sharing your web-site.

  2. I have an essay in Microsoft Word format which I want to copy/paste into my blogspot blog. But every time I do this, I get error messages from blogspot about all the weird Word coding, and then it comes out looking all crazy format-wise. How can I strip the text of all the Word junk?. . I don’t know anything about HTML..

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close