Бусад хүмүүс

Фитнесс мисс Солонгын Хоёрхон сарын дотор 20кг хассан нууц жор. Бүсгүйчүүддээ зориулан ах удаа дэлгэлээ…

11 сар хэдийнээ дундаа оржээ. 12 сар гарангуут шинэ жилийн уур амьсгал орж албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж эхэлдэг. Жилдээ ганц тохиох баяраараа бусдын харцыг булаам сайхан харагдахыг хэн хүнгүй хүсдэг нь нууц биш. Гоёмсог даашинз өмсөж бусдын харааг булаахад саад болж буй илүүдэл жингээсээ салахад туслах нууц жороо фитнесс мисс Г.Солонго охид бүсгүйчүүдтэйгээ хуваалцжээ. Түүний энэхүү дэглэм 2 сарын дотор 20 кг тураах ажээ.

07-09 цаг – Өглөө босонгуутаа заавал ямар нэг шингэн зүйл уух хэрэгтэй. Үүнд: -Буцалсан хүйтэн ус, лемонтой зөгийн балтай ус аль нэгийг нь. Дараа нь заавал нэг өндөг иднэ. Тосгүй өөрөөр нь хайрсан эсвэл чанасан өндөг 1ш

09-11цаг – Хөнгөн өдрийн хоол.Үүнд: Сүүтэй будаа, байцааны салат, далайн байцааны шөл, ногооны салат, луувангийн салат…гэх мэт.

12-13 цаг – Алим, банан, тараг (ямар ч чихэргүй био тараг) хөх тарианы боорцог, хар талх… аль нэгийг их биш хэвийн хэмжээтэйгээр иднэ

14-15 цаг – хоолны цаг. Үүнд: Жигнэсэн тахианы цээж мах гурвалжин будаа ( жижиг аягаар) brokoli (цэцэгт байцаа) давсгүй иднэ..Жигнэсэн загас жигнэсэн ногоотой маргааш нь идээрэй..Гэхдээ бас л хэтрүүлж их идэж болохгүй

Орой 17-18 цагт 1 таваг луувангийн салат юм уу огурци помидор ногоон сонгино-той амтлагч нь винэгэр { vinegar } тэй таваг салат, зүсэм хар талхтай ( бүхэл үрийн талх шүү )

Нэмэлт мэдээлэл: Өдөр нь энэ маягаар хооллохоос гадна нэмэлтээр огурци, помидор, жүрж, ааруул мэтийг завсраар нь идэж өөрийгөө зугаацуулж болно. Үүний хажуугаар бас ногоон цай, байхуу цай, сүү, лемонтой

усаа уусаар байна. Гол нь өөрийгөө огт өлсгөж стресдүүлж болохгүй. Бас дэглэм барьж байна гэж бодох хэрэггүй.

Учир нь энэ бол дэглэм биш зөв хооллолт. Өдөржин ингэж хооллоход та огт өлсөхгүй, ядрахгүй, сульдахгүй.Ус сайн уухыг мартаж болохгүй 2-3 литр ус ууна..

Хориглох зүйлс: Чихэр,шоколад чипс, жүүс, газтай ундаа, хиам, бэлэн бүтээгдэхүүн майонез, бэлэн хоол, лаазалсан мах махан бүтээгдэхүүн идэх, мөн хэт их болон 4-с хойш хүнд хоол идэх Хориотой.

Зөвлөгөө:

1. Жин худалдаж ав. Юм идэх, уух бүртээ жин дээрээ гарч зогс. Унтахаасаа өмнө, Өглөө сэрэнгүүтээ ч гэсэн үзэж байгаарай. Учир нь юм идэхгүй унтахаар шөнө нь маш их жин хаядаг. Ингэж хасагдсан жингээ хараад та өөрөөсөө маш их урам авч, юм идэх хүсэл дуршил чинь буурах болно

2. Энэ зөв хүнсээр хүнсэлж эхлэх гэж байгаа хүмүүс оройн хоолоо заавал 6 цагаас өмнө хооллоод байж болно. Учир нь магадгүй таны хооллолт маш их байсан бол огцом хоолоо багасгах нь эрүүл мэндэд тань хортой. Өөрийгөө ядраахгүй, дэглэм барьж байна гэж бодолгүй өөртөө маш тайван хандах хэрэгтэй шүү охидоо

3. Өдөр бүр хүндрэхийг хичээгээрэй. Болохгүй бол 1 аяга prune juice уувал заавал хүндрэх болно..

4. Хүн таргалаад ирэхээр автотамаар маш их хоол цаанаасаа нэхэгдээд их идэмхий болдог. Энэ нь таны гэдэс өлссөндөө биш хоол идэх ёстой гэж таны тархи сануулж байдаг процессоос болдог. Иймээс хоолоо багасгаад зөв хооллоод ирэхээр дээд тал нь 7 хоног л танд дэглэм бариад байгаа юм шиг өлссөн мэдрэмж төрнө. Үүнээс цааш та их идэхийг хүсэхгүй, чихэр шоколаданд дургүй, цаанаасаа л бүх зүйл чинь ок болоод өөртөө дурлаад ирнэ шүү дээ.

Шинэ жил боллоо Зэгзийхэд бэлдэцгээе сайханууд минь Хоолны дэглэм барихын хажуугаар дасгал хийвэл мэдээж илүү үр дүнтэй..Амархан байгаа биз? Та чадна 2-хон сарын дараа 5-аар эхэлсэн 2 оронтой тоон дээр та зогсож байх болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close