Бусад хүмүүс

Хулгайг барих шидэт тарни

Хулгайг барих шидэт тарни Цагаан өвгөний тангараг. “Би бүхнийг дийлнэ. Эс дийлвэл Бурхан багш байхаа больё” гэсэн тангарагтай.Цагаан өвгөний зурхэн тарни “Наму салбий дүүмүү дүүхаа ум тулүү түлүү сагий суухаа”

Энэ тарнийг хулгайг барихдаа буруу харсан нүхэнд таринаа 21 удаа уншиж үлээгээд гурван эдээр тухайлбал даавуу, буюу тухайлбал давуу, даалимба, бөс, торго зэрэг гурван өнгийн эдээр шаглаад энэ таринаа хавтгай чулуун дээр бичээд таглавал хулгайч өөрөө ирнэ

Тарнийн хүчээр хулгай, дээрэмчдийг илрүүлж болдог. Дараах арга заслыг хийхийн өмнө мааниа заавал 108 удаа унших ёстой ажээ.

Хулгайчаас эд хөрөнгө, мал сүргээ хамгаалахдаа ум тарчин жий-нан махаа тарчин жий-нан гэдэг тарнийг бум бясалгаж уншаад сарлагийн бухны сүүл /савагны үс ба бусад малын үс ч байж болно/-ээр томж 21 зангидаад, зангилаа бүр рүү тарниа 108 удаа уншиж байхдаа хулгайч дээрэмчдийн сүнс, сүлдийг хаалгагүй төмөр байшинд оруулж тугжсэн хэмээн бодно, Ингээд тэр утсаа зүүн сугандаа зүүж, унтахдаа дэрний завсар хийн дэрлэнэ.

Мөн хулгайч дээрэмчдийг хүлэх тарни гэж байдаг гэнэ. Сарваа аваа наяа дог дог хэмээн бум уншиж, бясалгасан хүн 108 удаа уншиж, шороо уруу үлээж, хулгайчийн явсан зүг, мөр рүү цацахад хулгайч олон янзын бэрхшээлд учран баригдана.-Хулгайд юмаа алдсан хүн босго руугаа өшиглөн эрэвгий лхамыг 300 удаа уншиж, Жамсрангийн сэржимийг хэдэн орой уншихад л хулгайч дээрэмчид заавал баригддаг хэмээн үздэг.-Ням, Мягмар гаригт хулгайд юмаа алдсан хүн чонын шөрмөс шатааж, шао- чун-а адо лай гэж бум бясалгасан хүн тус тарнийг 21 уншиж шившээд урд зүг рүү үнсийг нь хийсгэн цацваас хулгайч таталдан унаж зовно.

Тэр авсан зүйлээ авчирч өгвөл зүгээр болно. Эс бөгөөс хөл гарын шөрмөс татаж тахир дутуу болдог. Тарнийн аль ч заслыг хийхэд эхлээд Ум агаани нигаани ажийла мандали ма и суухаа вай гуань а адо суухаа нэй гуань адо суухаа гэж 7-21 удаа уншиж байж заслаа хийнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close