Бусад хүмүүс

АРЬСАА ГЭМТЭЭДЭГ МУУ ЗУРШЛУУДААС САЛААРАЙ

Бид өдөр тутмынхаа амьдралд өөрийн мэдэлгүйгээр арьсандаа цочрол үүсгэж, тэр нь арьсыг гэмтээчихдэг. Доорх зүйлүүдэд өөрт тань хамаарах зүйл байвал түүнийгээ аль болох багасгахыг хичээгээрэй.

-Батга гарахаар шууд хагалчихдаг

-Хуулдаг маскаар арьсны хар батга, нүх сүвээ цэвэрлэдэг

-Нүд загатгах нь их бөгөөд нүдээ үргэлж нухалдаг

-Үргэлж хамрын нусаа нийж, хамраа салфеткаар үрчихдэг

-Нүд анилдаж нойр хүрэхээр хацраа цохиж сэргээдэг

-Толгойгоо хөнжлөөрөө хучиж доошоо харж унтдаг

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ МАРГААШ ЭХЭЛНЭ

shalgalt esh

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу 2018 оны зургадугаар сарын 16-ны өдөр Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ. Үүнд:

Бүртгэлийн хуудас- Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна.

Суудлын хуваарь

Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут:

Монгол хэл бичгийн шалгалт

Математик

Физик

Хими

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут:

Орос хэл

Англи хэл

Газарзүй

Биологи

Монгол улсын түүх

Нийгмийн тухай мэдлэг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close