Бусад хүмүүс

Израилийн эмэгтэйчүүдийн хорих ангийн амьдрал

Израилийн Рамла хотод орших “Неве-Тирза” (Neve Tirza) хэмээх эмэгтэйчүүдийн хорих ангид 18-70 насны 200 гаруй хоригдол байдаг аж. Энэ нь Израилийн нийт хоригдол эмэгтэйчүүдийн ердөө нэгээхэн хэсэг юм. Тель-Авивийн гэрэл зурагчин Томер Ифрах (Tomer Ifrah) 2011 онд тус эмэгтэйчүүдийн хорих ангид нэвтрэх зөвшөөрөл авч чадсан бөгөөд тэнд байгаа эмэгтэй хоригдлуудын хөргийг авах нь түүний гол зорилго байжээ. Тэрээр ажлаа дуусгах хүртлээ гурван сарын  хугацаанд хорих ангид байгаа бүсгүйчүүдийг байнга эргэн очиж, зургийг нь авдаг байсан аж.

Израилийн эмэгтэйчүүдийн хорих ангийн амьдрал

Хоригдлууд нийгмийн төрөл бүрийн давхаргын хүмүүс  байдгаас гадна ихэнх нь үндэсний цөөнхүүд гэнэ. Тэдний орчин нөхцөл тааруу, нэг өрөөнд шахцалцан хамтдаа амьдардаг аж. Эдгээр эмэгтэйн дийлэнх нь хоёр, гурав дахь удаагаа ял эдэлж байгаа бөгөөд гэмт хэргийн ертөнцөд нэг орчихвол гарч чаддаггүй бололтой.

1979 онд болсон хоёр ч удаагийн дэлбэрэлтийн хэрэгт буруутгагдаж, хорих ял эдэлж буй энэ эмэгтэйг Расмеа Одех гэдэг. Тэрээр НҮБ-ын ажилтнуудад Израилв улс болон хүний эрхийн талаар мэдүүлэг өгсөн байна.

Тэрээр 150 эмэгтэй хүүхдүүдийнхээ хамт нэг камерт амьдарч байхыг харсан гэнэ.

Хоригдлуудад үг хэлэх эрх байдаггүй, мөн тэдний бичсэн бүх захидлыг хурааж авдаг байжээ.

Еврей болон мусульманчуудыг тусгаарладаггүй учир шашны зөрчлөөс болж  байнга хэрүүл, маргаан үүсдэг.

Хэв журам зөрчсөн хоригдлуудыг бөөнд нь шийтгэдэг аж. Зодох, гааз хэрэглэх, гэр бүлийнхэнтэйгээ уулзах эрхийг нь хасах зэрэг  шийтгэл оноодог байна.

Нэг камерт 5-6 эмэгтэй байдаг. Жижигхэн камерт тавуулаа амьдарна гэдэг төсөөлөхийн аргагүй зүйл. Орой 19.00 цагаас эхлэн өглөө  болтол хоригдлуудыг камерт түгжинэ.  Харин бусад цагт камераас гарах боломжтой. Гэхдээ камерын гадна ч гэсэн маш олон хүн байдаг учир үргэлж үл ойлголцол, хэрүүл маргаан үүсдэг.

Хоригдлуудын заримд нь сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байдаг. Эмэгтэйчүүдийн ихэнх нь Израильд төрөөгүй, харин Орос, Этиоф болон Өмнөд Америкаас ирсэн.

Гэрэл зурагчин  Томер Ифрах 2014 онд дахин “Неве Тирза”-ийн хорих ангид ирсэн бөгөөд энэ үеэр хоригдлуудын дунд зохиогдсон загварын тэмцээний зургийг авчээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close