Бусад хүмүүс

Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ

Гавар (VapoRub) нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд хурц үнэртэй хэдий ч, маш тустай эд ажээ. Бага байхад ээжүүд маань ханиад шуухинаа хүрэх гээд байвал хамрынхаа дор гавар түрхчихдэг байсан даа? Тэгвэл орчин цагийн шинжлэх ухаан, судалгааны ачаар гавар зөвхөн ханиаднаас сэргийлэх бус өөр олон үйлчилгээтэйг олж тогтоосон байна. Ингээд хамтдаа гаварны ач тустай танилцацгаая.

 

1.Хэвлийн таргалалтыг үгүй хийнэ

Нэг халбага архи, нэг халбага сода, тал савтай гаврыг хольж, гэдэсний дасгал хийхээсээ өмнө хэвлий хэсэгтээ түрхэж, гялгар уутаар орооно. Харин дасгалаа хийчихээд угааж арилгаарай.

 

2.Шавьж үргээгч

Гаварны үнэр шумуул, ялаа гээд л бүхий л төрлийн шавьжийг үргээдэг. Таглааг нь нээлттэй тавьчихад л хурц үнэрнээс зугтаад шавьжнууд дайжин одох ажээ.

 

3.Толгойн өвдөлт намдаана

Гаварны үндсэн орцын нэг болох гаа нь цусны даралт бууруулах нөлөөтэй тул өвдөлт намдаадаг билээ. Тиймээс дух, чамархайндаа жаахан түрхэхэд л болох юм.

 

4.Хөлний эвэр арилгана

Унтахынхаа өмнө та хөлөндөө гавар түрхэж заншаарай. Ялангуяа хуурайшиж, эвэршсэн хэсэгтээ түрхээд оймс өмсөж унтах хэрэгтэй. Гэхдээ өглөө сэрэхэд оймсонд гаварны хурц үнэр шингэж орхисон байх тул хуучин оймс өмсөх нь зүйтэй. Ингээд маргааш нь хөлөө хүйтэн усаар угаан, хууларсан арьсаа үрэгчээр үрж ховхлоод тослоно. Орой бүр дээрх аргыг ашиглавал удахгүй таны хөл эвэрнээсээ бүрмөсөн салах ажээ.

 

5.Гэрийн тэжээвэр амьтдын бяцхан ослоос сэргийлнэ

Тэжээвэр амьтдаа гэртээ шээлгэмээргүй байгаа бол та бяцхан осол тохиолдох магадлалтай газрууддаа гавар түрхчих. Муур, нохойн аль нь ч гаварны хурц үнэрийг тэсвэрлэдэггүй тул дахин тиймэрхүү зүйл тохиолдохоо болих юм.

 

6.Муур тавилга сүйтгэхээ болино

Хэрэв таны муур тааралдсан болгоноо маажиж, самардах дуртай бол мөн л гавар түрхээрэй. Ингэснээр таны муур дахин тэр хэсгүүдийг маажихаа болих билээ.

 

7.Язралтыг багасгана

Язарсан хэсгүүддээ тогтмол гавар түрхэж байвал ердөө 14 хоногийн дараа таньд үр дүн нь мэдэгдэх ажээ.

8.Шигдэж ургасан хумсыг эмчилнэ

Хэрэв таны хөлийн хумс хуруундаа шигдэж ургаад зовоогоод байвал тус газар нь гавар түрхээд, оймс өмсөж унтаж байгаарай. Дараа өдөр нь хөлөө угаагаад хумсаа аль болох гүн авах хэрэгтэй. Шөнө болгон ингэж унтвал удахгүй хөл тань зүв зүгээр болох юм.

 

9.Хөхрөлтийг арилгана

Хөхөрсөн газраа гавар түрхэж, зөөлөн иллэг хийж өгөөрэй. Ингэснээр хавдар бууж, хөхрөлт хурдан алга болдог аж.

 

10.Чихний өвдөлтийг намдаана

Чих өвдсөн бол жижигхэн хөвөнд гавар шингээгээд чихэндээ хийгээрэй. Ингэвэл эмчид үзүүлэх хүртэл өвчнийг нь намдаах юм. Гэхдээ энэ арга нь өвдөлт намдаахаас бус өвчнийг бүрмөсөн эдгээхгүйг санах хэрэгтэй. Тиймээс аль болох хурдан эмчид хандах нь зөв юм.

 

11.Нүүр цэвэрлэнэ

Батга гарсан газраа гавар түрхээд хонуулаарай. Дараа өдөр нь нүүрээ угааж, гавраа арилгана. Өдөр болгон ингэж хэвшвэл удалгүй таны нүүр цэв цэвэрхэн болох билээ.

 

12.Нурууны өвдөлт намдаана

Гавар нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас ядарч сульдсан булчин шөрмөсийг сулладаг ажээ. Тиймээс нуруу өвдсөн бол гавар түрхэж, өвдөлтийг намдаагаарай.

 

Чихний өвдөлт намдаах арга надад их таалагдлаа. Ялангуяа хүүхдийн чих их өвддөг шүү дээ. Эмчид очтолоо өвдөлтийг нь намдааж болно гэдэг энхрий үрсийн минь хувьд аврал л гэсэн үг билээ. Тэгэхээр та ч гэсэн уг бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close