Бусад хүмүүс

Яагаад хоол хийхийн өмнө махаа угаавал үхэлд ч хүргэх аюултай байдаг вэ

Хүнсний захаас ирээд худалдагчийн нямбайлан боож өгсөн махыг гаргаж байх хооронд хоол хийхийн өмнө энэ махаа усанд угаавал яадаг бол гэсэн бодол орж ирнэ. Хоол идэхийн өмнө гараа угаадаг шиг ариун цэврийн энгийн нэгэн зүйл мэт санагдана. Хүнсний зах дээр ялаа шумуул ихтэй, тэгээд ч хэдэн хүний гар дамжсан юм билээ. Гэхдээ мах угаах нь бактерийг арилгах биш харин гал тогооны өрөөгөөр нэг тараадаг байна. Тэгэхээр махаараа хоол хийхийн өмнө угаах уу? Саяхан худалдаж авсан махыг ямар ч нөхцөлд угааж болохгүй гэдгийг энэ удаа тайлбарлая. Хичнээн угаамаар байсан ч угааж болохгүй шүү. Мах янзлах нь Айлын эзэгтэй хүнсээ хэрэглэхийн өмнө сайтар угааж цэвэрлэх ёстой гэдгийг мэднэ. Ногоо, жимс, өндөг гээд бүгдийг угаана.

Мөн саяхан хүнсний захаас авчирсан махыг ч гэсэн ингэж угаамаар байдаг. Хаана ч байсан юм билээ, хэн хүрсэн, хичнээн ялаа суусныг бид мэдэхгүй. Гэхдээ гал тогооны мэргэжилтнүүд ямар ч мах авсан бай угааж огт болохгүй гэж анхааруулдаг. Махнаас аюултай бактерийг угааж арилгах гэж оролдох нь байдлыг улам хүндрүүлдэг байна. Эдгээр өчүүхэн бактери нь усны молекултой цуг таны ам, хамарт орж, арьсанд наалдаж, угаалтуур болон бусад хүнс, хувцаст тань тарж наалдаж байхыг төсөөлөөд үз. Та махыг болгож идэх гэж байгаа болохоос түүхийгээр нь идэх биш учир угаах нь ямар ч утгагүй зүйл бөгөөд бүх л бактериуд халууны үйлчилгээнд устаж үгүй болох билээ.

Харин гал тогооны хэрэгсэл дээр тогтож үлдсэн бактериудыг устгахын тулд нэг бус удаагийн томоохон цэвэрлэгээ хийх хэрэг болох биз ээ. Чухам эдгээр бактери тарсан хэрэгслүүд нь хоолны хордлогын эх үүсвэр болдог байна. Энэ нь ялангуяа тахианы махтай хамаатай бөгөөд сальмонелийн халдварын шалтгаан болдог гэнэ. Тахианы махыг угааж байх үед хортой бактериуд 1 метр хүртэл зайд тардаг байна. Хэрвээ та одоо хүртэл эргэлзсээр байвал алдартай тогооч нар хоол хийхдээ хэзээ ч махаа угаахгүй, харин махтай харьцсаны дараа гараа заавал угаадаг байдлыг олж харах билээ. Мах угаахгүй байхад таныг итгүүлэх бас нэг нөхцөл бий: усны, ялангуяа халуун усны урсгал нь махны гадна хэсгийн молекул бүтцийг өөрчилж махны амтыг муутгана. Өөрөөр хэлбэл угаасан мах өнгө орж, амттай болно гэж үгүй юм. Нэг ёсондоо ердөө л жигнэгдэж байгаад хамаг чийг алга болох үед шүүслэг стейк биш хамаг шим шүүсээ алдсан зүйл л үлдэнэ.

Мэргэжлийн тогооч нар юу зөвлөдөг вэ? 1. Гал тогооны өрөөний термометр бол таны гал тогооны үнэнч туслагч юм. Таны шүүслэг махны гол хэсэг 55 хэм хүрэх үед таны эрүүл мэндэд хортой зүйл огт үлдэхгүй. Янз бүрийн махыг халууны үйлчлэлд оруулахад хортой бактери нь үхэж дуусах дулааны хэмжээ ялгаатай байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Жишээ нь үхрийн мах 60 хэм бол тахиа 75-80 хэм байх нь. 2. Мах худалдаж аваад угаахын оронд түүний гадна талыг чийгтэй цаасан алчуураар арчаад шууд л халуун тогоонд хийнэ. Мах арчсан алчуураа заавал хаяад гараа халуун усанд савандаж угаана. 3. Хөлдөөх махыг ч гэсэн угааж болохгүй. Угаах нь бактери устгахгүйгээс гадна хадгалах хугацааг ихээр багасгадаг байна. Өмнө хэлсэнчлэн алчуураар арчиж хатаагаад хөргөгчинд хийж хадгална. 4. Хамгийн гол нь махаа шалгагдаж танигдсан нийлүүлэгчээс авах хэрэгтэй.

Сайн мах нь махны үнэрээс өөр ямар нэг үнэр гаргахгүй. Өөх нь цагаан, гахайн мах ягаавтар, үхрийн мах өтгөн улаан байна. Хүрэнтсэн өнгө нь мах удсан эсвэл хөгшин малын мах гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Маханд хүрч үзэх хэрэгтэй : махаа тэгш газар тавиад хуруугаараа дарна – шинэ мах тэр дороо хуучин хэвэндээ орох бол хуучин маханд гарсан мөр удаан хадгалагдана. Хэрвээ мах угаахаас өөр аргагүй бол үүнийгээ маш нямбай, ус үсэргэхгүйгээр хийж, угаасны дараа угаалтуур, ойрхон байх гал тогооны бүх л хэрэгслээ сайтар угаагаарай. Бидний зөвлөгөөг дагавал танд ямар ч бактери хор хүргэж чадахгүй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close