Бусад хүмүүс

Хүүхэддээ эдгээр амттануудыг хэзээ ч бүү авч өг. Эдгээр нь нефть агуулсан учир хорт хавдар үүсгэх нөхцөл болох ба цаашдаа…

Өнгөрсөн жил энэ дэлхий дээрх бүтэн хагас сая хүнд шинээр хорт хавдар илэрчээ. Хорт хавдар бол хамгийн эмчилгээ муу авдаг өвчний нэг. Хамгийн аймар нь хорт хавдраар хүүхэд өвчилдөг явдал юм. Хүүхдийн амьдралыг сүйрүүлсэн энэ тоо хэмжээг харсан хүн болгон аймшигт автах билээ. Одоогоор хорт хавдрын эсрэг эрдэмтдийн маань тэмцэл томоохон амжилтад хүрч чадахгүй байгаа боловч урьдчилан сэргийлэх талаар олон шинэ зүйл мэддэг боллоо. Анагаах ухаан одоо цагт хорт хавдрын тухай маш их мэдээлэлтэй болсон байна. Жишээ нь түүний үүсэх, бий болоход хэд хэдэн нөхцөл их нөлөөлдөг байна. Судалгаагаар хорт хавдар нь зөвхөн удамшил, амьдарч буй орчин төдийгүй бидний юу идэж байгаагаас ихээхэн шалтгаалдаг гэнэ.

 

Хүүхдэд хортой хүнс Хүүхдүүд дуртай боловч нефть агуулдаг учир хорт хавдар үүсгэж болох хэд хэдэн амттанд таны анхаарлыг хандуулах гэсэн юм. Энэ харахад хоргүй, энгийн амттан маань ямар гэгч үр дагаварт хүргэдэг тухай мэдээд үнэнхүү дургүй хүрсэн билээ. Энэ чинь хориотой биз дээ, яагаад чөлөөтэй зарж болоод байна вэ? Амттан үйлдвэрлэгч нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр рекламаа явуулахын тулд асар их мөнгө цацаж байдаг билээ. Тэд өөрийн бүтээгдэхүүнтэй тоглоом, хувцас ч хийж зарна. Кинонд, видео тоглоомд бүтээгдэхүүн нь гарахад мөнгө төлнө. Хүүхдэд зориулсан амттан үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч нар рекламанд л гэхэд жилд 10 тэрбум доллар зардаг байна. 10 тэрбум долларыг бидний хүүхдүүд маань кока-коланаас их сахартай, “эрүүл” ундаа, бамбарууш хэлбэртэй чихэрлэг чихэр печень зэрэгт дуртай болоход зориулагддаг байна. Хүүхдэд хандсан маркетинг хамгийн сайн нөлөөлдөг бөгөөд хүүхдийн тархи оюун тэдний тэр айхтар заль мэхийг ялгах хэмжээнд хөгжөөгүй байдаг билээ. Харин мэргэжилтнүүд эдгээр амттан нь хүүхдийн хэт идэвхтэй байдал, зөрүүд зан, харшил, бүр хорт хавдрын эх суурь байж болно гэж үзэж байна.

 

1. Ууттай янз бүрийн жигнэмэг Анх харахад энэ нь цүнхэндээ хийгээд авч явахад амар, хамгийн гол нь удаан мууддаггүй эвтэйхэн эд мэт санагдана. Хүүхдэд зориулсан учир ямар ч аюулгүй гэж бодогдох нь хамгийн муухай худал зүйл билээ. Үнэндээ огт тийм биш юм. Ийм жигнэмэгт маш их хэмжээний сахар, өндөр хэмжээний фруктоз агуулсан эрдэнэ шишийн сироп, декстроз, бүр TBHQ хэмээх химийн нэгдэл байх ба энэ нь нефтиэс гаргаж авдаг, хүүхдийн эд эрхтний эд эсэд муу нөлөө үзүүлдэг бодис юм. Олон эмч, эм судлаачид дуугүй байж чадахаа больж лабораторийн үр дүнг зарладаг болж байгаа бөгөөд хэн нэгнийг зөвхөн ийм бүтээгдэхүүнээр хооллоход удалгүй хараагүй болж, элэг томрон, татдаг болж улмаар үхнэ гэдгийг судалгаа харуулсан байна. Сахар нь элэгний гол дайсан бөгөөд хүүхэд чихрийн шижин өвчтэй болоход хамгийн гол нөлөөлдөг зүйл юм. Одоо цагт хүүхэд чихрийн шижингээр өвчлөх нь урьд өмнө байгаагүй хэмжээгээр их болсон бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна.

 

2. Резинэн чихэр Би өөрөө энэ чихрэнд их дуртай болохоороо энэхүү нээлт маань тун эвгүй нээлт болсон гэхэд болно. Резинэн чихрийн амтыг эритрозин хэмээх нефтиэс гаргаж авдаг бодис бий болгодог байна. Эритрозинийг нэгэн үе гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглож байсан бөгөөд бамбай булчирхайн хавдар үүсгэдэг гэдгийг тогтоожээ. Хэрвээ энэ нь арьсанд аюултай юм бол бидний ходоодонд яаж нөлөөлөх нь ойлгомжтой.

 

3. M&M’s Энэхүү үсэгтэй жижиг чихрийг хүмүүс олон арван жилийн турш амтархан идсээр байдаг. M&M’s анх 1941 онд бий болсноос хойш одоо дэлхийн 100 гаруй улсад зарагдаж байна. Энэ алдартай чихэр нь багахан шоколад агуулах ба үлдсэн нь тэр чигээрээ химийн бодис юм. Судалгаагаар энэ чихрэнд өнгө оруулагч Е 171, Е 104, Е 129, Е 122, Е 124, Е 133, Е 110, Е 102 байдаг нь тогтоогджээ. Эдгээр химийн бодис нь хүүхдийг цочир түргэн, түгшүүртэй зан ааштай болоход нөлөөлдөг байна. Мөн энэ чихрэнд байх зарим бодис тархины хорт хавдрын эх үүсвэр болох магадлал бий. Мөн ДНХ-д гэмтэл учруулж болзошгүй.

 

4. Cheetos Cheetos-ын бүтцэд Yellow 6 гэсэн тусгай нэртэй хиймэл өнгө оруулагч байдаг гэдгийг мэдэх үү? Тэгвэл энэ өнгө оруулагчийг нефтиэс гарган авдаг байна. Бас энэ “чипс”-т метилбензоат болон этилийн тос метилфенидат бий.

 

5. Teddy Grahams Энэ жижигхэн бамбаруушийг идэх дуртай хүнд анхааруулахад: энэ нь TBHQ хэмээх бодисоор баялаг бөгөөд энэ бодис нь лабораторийн хархад ходоодны хорт хавдар үүсгэсэн (батлагдсан) билээ. Мөн энэ нь ДНХ-г гэмтээж, хүүхдийн амьсгалын замыг дарангуйлна. Мөн хүүхдийг хэт идэвхтэй, аймхай, түгшүүртэй болгодог байна. Харамсалтай нь хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа хүүхдийн хүнс үйлдвэрлэгч нар хиймэл өнгө оруулагч ашигласан хэвээр байгаа нь үр хүүхдийн маань эрүүл мэндийг аюултай эрсдэлд оруулсаар байна. Эдгээр амттанг хэрэглээд ямар үр дагаварт хүрч болох тухай оройтоогүй дээрээ бодож үзээрэй гэж гуйж байна. Өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг эргэлзээтэй ийм хүнсээр бүү эрсдэлд оруулаарай. Таны хүүхэд өнгөлөг жимс, ногоо идэж байх нь илүү дээр юм шүү.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close