Бусад хүмүүс

Монгол охид, бүсгүйчүүдэд ямар үсний засалтууд нүүрний хэлбэрт нь зохихыг заавал мэдэж аваарай

Таньд ямар үсний засалт зохихын мэдэж аваарай

Хүн бүрийн нүүр царай, толгойн хэлбэр өөр өөр байдаг. Зарим бүсгүйчүүд өөрт тохирох үсний засалтыг мэдэхгүйгээс болж өөртөө итгэлтэй сайхан харагдаж чаддаггүй…Тиймээс таны толгойн хэлобэрт тохирох үс засалтыг сайтынх нь зүгээс санал болгож байна…

Хэрвээ та туранхай жижиг нүүртэй бол үсээ аль болох ороож долгионтуулах хэрэгтэй.Харин том хамартай бол үсээ дээш шууж засаж байвал хамар тань том болох нь мэдэгдэхгүй…

Холбоотой Зураг

Бөөрөнхий нүүртэй бол:

Үсээ шаталсан хэлбэрээр засуулах нь таньд зохих бөгөөд үсний 2 талаа нүүрэндээ ойр хэлбэрээр засах хэрэгтэй.Энэ таны нүүрийг урт харагдуулна.Гэхдээ бөөрөнхий нүүрэнд богино үс, эрүүнээс илүү гарсан үс ч сайхан харагдана. Мөн чёлка таньд зохих болно…

Монгол охид, бүсгүйчүүдэд ямар үсний засалтууд нүүрний хэлбэрт нь зохихыг заавал мэдэж аваарай зурган илэрцүүд

Дөрвөлжин нүүртэй бол:

Богино болон дунд зэргийн үс зохидог. Мөн бага зэргийн шингэн чёлка ч зохино. Долгионтой үс таньд зохино харин урт шулуун үс ер зохихгүй гэдгийг хэлэх байна.

Монгол охид, бүсгүйчүүдэд ямар үсний засалтууд нүүрний хэлбэрт нь зохихыг заавал мэдэж аваарай зурган илэрцүүд

 

Гурвалжин нүүртэй бол:

Богино үс нь таны нүүрний доод хэсгийг тэнцвэржүүлж өгөх бөгөөд өтгөн үс их тус болно.Мөн үсээ шатлуулах нь таны нүүрний дээд хэсгийг өргөн харагдуулах болно. Аль болох нүүрний доод хэсгээ нарийн харагдуулах засалтыг сонгох хэрэгтэй.

Холбоотой Зураг

Гонзгой нүүртэй бол:

Богинот болон дунд зеэргийн үс таньд таарах ба шингэн чёлка сайхан харагдуулна. Энэ таны нүүрийг урт харагдуулахаас сэргийлнэ.

Холбоотой Зураг

Зууван нүүртэй бол:

Таньд бүхий л үс засалт зохино. Учир нь та нүүрний зөв хэлбэртэй. Харин нүүрээ хэт далдалсан үс засалтыг сонгоод хэрэггүй. Учир нь таны нүүрний хэлбэрийг хүн болгон хүсдэг…

Зүрхэн нүүртэй бол: Богино үс зохино. Эрүүтэй зэрэгцсэн үс сайхан харагдана.

Э.Гэгээ

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. I’m wishing to consider blogs including music I such as, yet sorting through all the separated, outdated and crap blog sites is an inconvenience. I know there are countless blog sites, exists an excellent source to choose the preferred ones?.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close