Улс төрчид

СУ.Батболд Хятад түншүүдээрээ дахин замын ажил бариулахаар сэтгэл шулууджээ

2016 онд НИТХ-д МАН олонх болсон бөгөөд  Нийслэлийн  засаг даргаар сонгуульд хүчин зүтгээгүй СУ.Батболдыг болгосон юм. Тэрээр гарсан даруйдаа өрөөний тохижилтоосоо авхуулаад олон нийтээс нэлээд олон шүүмжлэл хүлээж, засгийн газрын тэргүүнүүдээр хүртэл удаа дараа загнуулдаг байсан. Түүний томоохон хийсэн ажил нь “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” ажлыг  Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпорациар хийлгэж Хяналтын зөвлөх үйлчилгээг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эс Ар Пи Консалтинг Монголиа” ХХК гүйцэтгэсэн байдаг.

Зураг1: ЯАРМАГИЙН ГҮҮРИЙН БАРИЛГЫН АЖЛЫН НЭЭЛТ

Амташсан хэрээ 13 дахин гэгчээр тэрээр Нийслэл хотын түгжрэлийг бууруулах нэрийдлээр Замын цагдаагийн уулзвар дээр давхар гүүрэн зам барих гүүрэн гарцыг 42 сая ам.доллараар хийнэ гэсэн нь олон нийтээс нэлээд шүүмжлэл буруушаалт аваад байна. Цахим хэрэглэгчдийн зүгээс өөрөөр шийдэх дараах хувилбаруудыг санал болгосоныг хүргэж байна.

Үүнд: 

1-р хувилбар:  Зам хаахгүй, өртөг нь 4 сая доллар. Дотоодын ажил гүйцэтгэгчид хийх боломжтой.

2-р хувилбар ба СУ.Батболдын Хятад түншүүдтэйгээ хийх хувилбар

Замын цагдаагийн авто замыг 1.6 жил зам хаана, дугаарын хязгаарлалт хийнэ, өртөг нь 42 сая доллар, Мөн л Хятад ажилчид, түүний түншүүд хийнэ.

Энэ талаар УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудаснаа ингэж жиргэжээ.

Мөн энэ талаар МОНГОЛ ТВ-ийн гүйцэтгэх захирал БАТКА энэ шийдвэрээ ийм болговол БРАВО БАТБОЛД болох гээд байна хэмээн жиргэсэн нь твиттер орчинд нэлээн тренд болжээ.

Гуравдугаар хувилбар: НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн  Home Plaza нүүлгэх

Тэхээр 4 сая доллараар нүхэн гарц барих уу эсвэл 42 сая долларын өртөгтэй гүүрэн зам барьж 42.3 сая долларыг БНХАУ-ын Засгийн газраас 22 жилийн хугацаатай зээлэх үү !!!

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close