Бусад хүмүүс

Арьс арчилгааны мэргэжилтнүүд ингэж зөвлөж байна

Эмэгтэй хүн бүрийн хамгийн ихээр сэтгэлээ чилээдэг зүйл бол яахын аргагүй арьс арчилгаа билээ. Мэдээж арьс цэвэрхэн, эрүүл байгаа тохиолдолд ямар ч хүн үзэсгэлэн төгс харагдаж чаддаг. Тэгвэл арьс арчилгааны мэргэжилтнүүдээс өгч буй зөвлөгөөнүүдийг хүргэе.

1 Хэр их хэмжээний тос түрхэх хэрэгтэй вэ?

Аливаа зүйлийн тунг нь тааруулах хэрэгтэй гэдэг шиг тос түрхэхдээ ч ихдүүлж бас багадуулахаас зайлсхийгээрэй. Тэгвэл нүүрэндээ түрхэх тосны хэмжээ нь доорх зурагт үзүүлсэн шиг хоолны халбаганы хэмжээтэй байхад болдог гэнэ.

Хэр их хэмжээний тос түрхэх хэрэгтэй вэ?

2 Эрдсээр баяжуулсан ус арьсны хуурайшилтыг үгүй болгоно

Арьсны зөөлөн, толигор байдлыг хадгалахын тулд төмөр, кальци, содоор баяжуулсан усыг шүршиж хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Эрдсээр баяжуулсан уг ус нь хэт ягаан туяаны эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэнэ.

Эрдсээр баяжуулсан ус арьсны хуурайшилтыг үгүй болгоно

3 Бараа бүтээгдэхүүн авахдаа аль болох бага савалгаатайг нь аваарай

Том савлагаатай бүтээгдэхүүнийг хэрэглэж дуусгахын тулд мэдээж их хугацаа орно. Харин тус бүтээгдэхүүнийг хэрэглэж дуусах хүртэлх хугацаанд чанар нь алдагдах талтай байдаг аж. Тийм ч учраас аль болох бага савлагаатай бүтээгдэхүүнийг сонгох нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна арьсанд тустай.

Бараа бүтээгдэхүүн авахдаа аль болох бага савалгаатайг нь аваарай

4 Дасгал тогтмол хийх

Дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, арьсны нүхийг цэвэрлэдэг тул эрүүл, тольгор арьстай байх аргуудын нэгд багтдаг байна.

Дасгал тогтмол хийх
5 Арьсаа болгоомжтой цэвэрлэх

Арьс арчилгааны мэргэжилтнүүдийн өгч байгаа хамгийн чухал зөвлөгөө бол арьсаа аль болох хүчтэй бодисны агууламж багатай цэвэрлэгчээр цэвэрлэх юм. Мөн цэвэрлэгч сонгохдоо чийгшүүлэгч бодис агуулсныг сонгох нь зүйтэй. Ямар ч тохиолдолд хүчиллэг бодис, спиртний хольцтой цэвэрлэгчээс зайлсхийгээрэй.

Арьсаа болгоомжтой цэвэрлэх

6 Дэрний материал нь торго байх хэрэгтэй

Хэрвээ та даавуун дэр хэрэглэдэг бол таныг унтаж байх үед нүүрэнд үрчлээ үүсэх магадлал өндөр байдаг гэнэ. Иймээс торгон материалтай дэр сонгох хэрэгтэй.

Дэрний материал нь торго байх хэрэгтэй

7 Олон төрлийн зориулалттай бүтээгдэхүүн хэрэглэх

Цаг агаар, улирал зэргээс хамааран аль болох олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Олон төрлийн зориулалттай бүтээгдэхүүн хэрэглэх

8 Намар тос хэрэглэх нь ашигтай

Намрын улиралд арьс илүүтэй хуурайшиж, гэмтдэг. Ийм үед чийгшүүлэх тос хэрэглэх нь хамгийн зохимжтой ба Витамин C болон E, Алое-ын найрлагатай бол бүр ч сайн.

Намар тос хэрэглэх нь ашигтай

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close