Бусад хүмүүс

ХАМАРНЫ ХЭЛБЭРЭЭР ХҮНИЙГ ХЭРХЭН ШИНЖИХ ВЭ

Хамрын хэлбэрээр хүний зан төлөвийн талаар олон зүйлийг хэлж болно гэдгийг Израйлийн Бен-Гурионы их сургуулийн эрдэмтэн Авраам Тамир тогтоожээ. Тэрээр энэхүү судалгааны ажлаа Гавал, нүүрний мэс заслын сэтгүүл (The Journal of Craniofacial surgery)-д хэвлүүлсэн байна.

Дээрх зургаас таны хамрын хэлбэрт тохирох хувилбарыг сонгоод хариултыг доороос үзээрэй!

1. Нуби хамар Нуби хамар нь урт байдаг. Хамрын хянга нь бараг шулуун, хамрын үзүүр нь доош унжсан хэлбэртэй. Нуби хамартай хүмүүс сониуч бөгөөд өөдрөг үзэлтнүүд байдаг. Тэд бусдад тусалж, бусдын ая тухыг ихээхэн анхаардаг хүмүүс. Нубичууд аливаа асуудалд шийдэл олохдоо гарамгай.

2. Грек хамар Эртний Грекийн уран барималд энэ хэлбэрийн хамар түгээмэл дүрслэгдсэн байдгаас Грек хамар гэх нэршил үүдэлтэй. Маш нарийн, шулуун, урт хамрыг грек хамар гэж нэрлэдэг. Грек хамартай хүмүүс анхаарлын төвд байх дургүй. Аливаа асуудалд ухаалгаар, буурь суурьтай ханддаг, дотнын хүмүүстээ үнэнч байдаг. Сэтгэл хөдлөлөө тэр бүр илэрхийлээд байдаггүй тул бусдад зожиг, бүрэг мэт харагддаг.

3. Дэгээ хамар Дэгээ хамрыг заримдаа шувууны хошуутай зүйрлэх нь бий. Хамрын хянга нь нумарсан, хамрын үзүүр нь доош унжсан байдаг. Ийм хамартай хүмүүс уран бүтээлч сэтгэлгээтэй, өөрийгөө хэн болохоо баталж харуулах гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэд өөрийн байр суурь дээрээ хатуу зогсож чаддаг бөгөөд өмнөө тавьсан зорилгодоо ямар ч үнээр хамаагүй хүрэхийг хүсдэг.

4. Монхор хамар

Монхор хамартай хүмүүст зохион байгуулах авьяас өндөр хөгжсөн байдаг. Тэд үнэнч шударга хүмүүс бөгөөд ажилдаа хариуцлагатай хандаж эхэлсэн ажлаа заавал дуусгадаг.

5. Товчин хамар

Товчин хамартай хүмүүс хамгийн түгээмэл тохиолддог. Ийм хамартай хүмүүс сэтгэлийн хөөрлөөр гэнэтийн шийдвэр гаргах хандлагатай байдаг нь бусдын дургүйцлийг төрүүлэх нь бий. Хүчтэй зан чанартай энэ хүмүүс тун ажил хэрэгч тул аливаа ажилд цаг алдалгүй шууд л ханцуй шамлан ордог. Тэд ихэнхдээ хүссэн зүйлээ авч чаддаг хүмүүс юм.

6. Шулуун хамар Энэ төрлийн хамар Азид түгээмэл байдаг. Бараг шулуун, бага зэрэг навтгар, хавтгай хэлбэртэй байдаг. Хамрын үзүүр нь бөөрөнхий бөгөөд хамрын угалз нь өргөн байна. Ийм хамартай хүмүүс хүчтэй зан чанартай бөгөөд түргэн зантай байх нь элбэг. Эдгээр хүмүүсийн уурыг хүргэх нь тун амархан.

7. Бөгтөр хамар Хамрын хянга нь бага зэрэг бөгтөр хэлбэртэй. Энэ төрлийн хамар ховор байдаг тул ялгахад төвөгтэй. Ийм төрлийн хамартай хүмүүс өгөөмөр зантай, бусдад тусалж, асуудлыг нь шийдэж өгөх дуртай байдаг. Мөн сэтгэл санаа нь эмзэг тул гомдож, уурлах нь амархан.

8. Муруй хамар Муруй хамар гэсэн нэршил нь хэдий онцгүй ч гэлээ ийм хамартай хүмүүс тун зөөлхөн, энэрэнгүй сэтгэлтэй байдаг. Хамрын хянга нь нугарсан, хамрын үзүүр нь бөөрөнхий хэлбэртэй байдаг. Муруй хамартай хүмүүс хийж байгаа зүйлдээ бүрэн анхаарч чаддаг. Тэд бусдыг сонсохдоо сайн бөгөөд хамгийн сайн нөхөр, дотнын хамтрагчид юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close