Бусад хүмүүс

Нас барсан аав ээжийнхээ зургийг гэрт тавих сайн биш

Нас барсан аав ээжийнхээ зурагны өмнө зул асаагаад байдаг. Уг нь эрт дээр үед бурхан бүтээлгээд тэрхүү бурхангаа шүтдэг байсан санагдах юм. Үүнийг та тайлбарлаж өгөхгүй юу?

Нас барсан аав ээжийнхээ зургийг гэрт тавих сайн биш. Зургийг нь тавьдаг нь Монгол ёс биш юм. Үүний оронд талийгаачийн зургийг хадганд боогоод дээр газар далд хийж тавьдаг. Цагаан сарын шинийн нэгнээс 15 хүртэлхи билэгт сайн өдрүүдэд гаргаад урд нь зул хүж тавиад, буянаа хураагаад тэгээд буцаагаад далд хийчих ёстой. Зургийг нь байнга ил байлгаад байхаар сүнс нь тонилж чадахгүй, ил байгаа зургандаа тачаагаад, амьд байгаа юм болов уу гэж боддог талтай. Яагаад гэхээр хүмүүс урд нь идээ будаа өргөөд байхаар тэрэндээ хорогдоод ертөнцөд гацах аюултай. Уг нь сүнс нь сайн төрөлд очоод цаашаа явах ёстой. Тиймээс зураг тавьдаг нь манай ёс биш. Манайхан бол алтан саванд гарсан бурхныг нь бүтээлгээд, бурханд нь зул хүж өргөж, буянаа хураалгаад буяныг нь нэмж өгдөг. Гэгээрээгүй зурганд нь өргөөд байх ямар ч үр дүн байхгүй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close