Бусад хүмүүс

Үүнийг түрхээд, арьсан дээр гарсан үү, ургацагнаасаа ангижраарай!

Бидний нэрлэж заншсанаар, үү ургацаг буюу “папиллома” нь арьсны нэг төрлийн эмгэгүүдийн нэг юм. Энэ нь арьсан дээр яаж ч илэрч болно. Зарим хүмүүст үзэгдэх төдий цагаан батга мэт багахан ургацагаар илэрдэг бол заримд нь улам томрох шинжээр илэрч зовоодог. Ихэвчлэн арьсны зарим зузаан хэсэг эсвэл нимгэн хэт эмзэг газруудаар гарах нь элбэг. Ийнхүү бид та бүхэндээ арьсан дээр гарсан үү ургацагыг хэрхэн эмчлэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Цайны модны тос

Цайны модны тос нь арьсны олон төрлийн эмгэг, өвчнийг анагаахад онцгой тустай бүтээгдэхүүн юм. Юун түрүүнд та хөвөн бөмбөлөг авч, тухайн орчмын арьсыг сайтар цэвэрлэнэ. Дараа нь дахин нэг хөвөн авч, цайны модны тосноос 3 дуслыг хийж, асуудалтай хэсэг дээрээ тавьж, боогоорой. Ургацагийг арилтал өдөрт 2 удаа боолтоо сольж дахин хийх нь зөв.

Цайны модны тос

2 Алимны цуу

Мөн л хөвөнд бага зэрэг алимны цуу шингээж, үү гарсан хэсэг дээрээ тавьж боогоод 2 хоног тутам солих хэрэгтэй. Ойролцоогоор 2-4 долоо хоногийн дараа ургацаг арилах болно.

Алимны цуу

3 Гадилны хальс

Гадилны хальс нь мөн л арьсны элдэв үү ургацагийг арилгахад тустай байдаг. Та гадилны хальснаас багаханыг авч, асуудалтай хэсэг дээрээ тавьж боогоорой. Хүссэн үр дүндээ хүрэх хүртэл өдөр бүр давтах хэрэгтэй.

Гадилны хальс

4 Касторын тос

Багахан касторын тосыг хүнсний содатай хольж, үүн дээрээ тавьж бооно. Мөн л ургацаг алга болтол эмчилгээгээ үргэлжлүүлэх юм.

Касторын тос

5 Сармис

Орой унтахын өмнө асуудалтай хэсэг дээрээ багахан сармис тавьж боогоод унтана. Өглөө сэрээд боолтоо авч, цэвэр усаар зайлах хэрэгтэй. Ойролцоогоор 3 шөнө орчим давтаарай. Түүнээс удвал арьсыг түлэх аюултай.

Сармис

6 Цагаан гаа

Цагаан гааг зүсэж, ургацагтай хэсэг дээрээ тавьж бооно. Ойролцоогоор 10 орчим хоног үргэлжлүүлэх хэрэгтэй.

Цагаан гаа

7 Хан боргоцойны шүүс

Цэвэр хан боргоцойны шүүсийг тухайн хэсэг газраа ойр ойрхон түрхэж өгнө. Ингэснээр ургацагийн тархалтыг бууруулж, хэмжээг нь багасгах болно.

Хан боргоцойны шүүс

8 Грек чирэг

Энэ нь хүчтэй антиоксидант агуулсан гайхалтай өвслөг ургамал юм. Чирэгийг усанд дэвтээж, сайтар зөөлрүүлсэний дараа усыг нь өглөөний цай уухаас өмнө уух хэрэгтэй. Өдөрт 100 граммаас ихгүй, эсвэл өдөрт 1/2 аягаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

Грек чирэг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close