Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

ТТЭНН-ынхан Г.Уянгааг намаасаа хөөжээ

Улс төр

ТТЭНН-ынхан Г.Уянгааг намаасаа хөөжээ

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар УИХ-ын гишүүн Г.Уянга ажиллаж буй. Гэвч түүнийг намаасаа хөөсөн тухай тус намыг үүсгэн байгуулагч Ц.Баянбилэг ярилцлага өгчээ. Тодруулбал, тэрбээр “УИХ-ын гишүүн асан Г.Уянга намын дарга болох гэж яарахдаа бага хурлын гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурсан. Өнөөдөр хүртэл гарын үсэг зураагүй гэсэн 30, 40 гаруй гишүүд байна. Хүний гарын үсэг хуурамчаар зурах чинь гэмт хэрэг биз дээ. Бусдын үүсгэн байгуулсан намыг хуурамч гарын үсэг зурж намын дарга болно гэдэг чинь хууль, шүүхийн байгууллагыг залилан мэхэлж байгаа хэрэг биз дээ. Монгол Улсад шударга шүүх гэж байдаг манай намын гишүүдийн улс төрийн эрхийг хангаж өгнө гэдэгт итгэж байна. Г.Уянгыг намын хурлаар ёс зүйгүй, багаар ажиллаж нам удирдах чадваргүй, намын эрх ашгийг өөрийн явцуу эрх ашигт ашигладаг. Энэ бүх намд үүссэн нөхцөл байдлыг намын удирдах дээд байгууллага шийдвэрлэж Г.Уянгад хариуцлага тооцон намаас хөөсөн” гэжээ.

Гэхдээ энэ асуудлаар шүүхэд маргаан үүсч, хоёр шатны шүүхийн шийдвэр УИХ-ын гишүүн Г.Уянгын талд гарсан байдаг. Гэвч намынхан нь эсэргүүцэн гомдол гаргаснаар, тэдний гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хэлэлцэх юм байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Анир

2 Сэтгэгдэлтэй

2 Сэтгэгдэлтэй

  1. о

    2017-04-26 at 17:49

    ghghggh

  2. о

    2017-04-26 at 17:57

    ыбыбы

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top