Бусад хүмүүс

Хэчнээн их архи уусан ч согтоохгүй байх зальжин аргууд

Ямар нэгэн тэмдэглэлт өдрүүд, арга хэмжээ, бултахын аргагүй хүлээн авалтуудаас хэрхэн согтохгүй, өөрийн ухаантай гэртээ харих аргыг мэдмээр л байгаа биз дээ… Мэдээж уулзаж учрах хүн бүрээс зайгаа барьж, бултах боломжгүй тул та доорх шинжлэх ухаанч аргуудыг нэг туршаад үзээрэй. Танд хэзээ нэгэн өдөр ач тусаа өгөх нь лавтай.

Хэчнээн их архи уусан ч согтоохгүй байх зальжин аргууд

1 Аль болох хөдөлгөөнтэй байж, хөлсөө гарга

Шар тайлах болох, таныг согтохгүй байхад туслах хамгийн шалгарсан сайн аргуудын нэг бол яалтчгүй хөлсөө гаргаж, дасгал сургуулилт хийх явдал юм. Ингэснээр таны хөлсөөр алкохол тодорхой хэмжээгээр гарч байдаг аж. Хэрвээ дасгал хийх боломжгүй бол бүжиглэх, алхах гэх мэтээр аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээгээрэй.

Аль болох хөдөлгөөнтэй байж, хөлсөө гарга

2 Элгээ бэлтгэж, дасгалжуул

Хэрэв та өнөө орой бултахын аргагүй байдалд орсон бол юун түрүүнд уулзалтаас цагийн өмнө элгээ дасгалжуулж, 50гр архи, эсвэл 250 гр шар айраг уугаарай. Ингэснээр таны элэг архинд бэлтгэгдэж, нэг их согтохгүй. Мөн маргаашийг шартахгүйгээр, сэргэг угтахад тусална. Мэдсэн байхад илүүдэхгүй шүү залуусаа.

Элгээ бэлтгэж, дасгалжуул

3 Санаа зоволгүйгээр сайн хоолло

Та ууна гэж бодсон өдрөө санаа зоволтгүйгээр хүссэнээрээ сайн идэж аваарай. Гэхдээ мэдээж хэт их идвэл, та уусны дараа бөөлжиж өөрийгөө болоод өрөөл бусдыг хүнд байдалд оруулна. Яагаад сайн ид гэсэн бэ гэхээр уух үед таны идэж уусан бүхэн хормын төдийд шингэж, ингэснээрээ та түргэн согтох болно. Энэ нь та их идсэн ч таргалахгүй гэсэн үг.

Санаа зоволгүйгээр сайн хоолло

4 Цагаан идээ бол ерөндөг л гэсэн үг

Хэрэв та архи уугаад согтох гээд байвал, халуун сүү, эсвэл цай уугаарай. Энэ нь архийг хоргүйжүүлж, нэг ёсондоо биед ерөндөг мэт үйлчилж байгаа хэрэг юм. Эсвэл тараг, цагаан идээ идсэн ч болно. Иймд ямарваа хүлээн авалт, баяр ёслолд савтай сүү аваад явахад гэмгүй байна.

Цагаан идээ бол ерөндөг л гэсэн үг

5 Нүүрсэн эмийг хэзээ ч мартаж болохгүй

Та магадгүй энэ тухай урьд нь сонсож байсан нь лавтай. Нүүрсэн эм нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, шингэлтийг түргэсгэдэг. Иймд хэрэв та уух үедээ нүүрсэн эмнээс уувал, таны уусан архийг өтгөнөөр дамжуулан гадагшлуулахаас гадна, архины нөлөөг ч мөн багасгаж өгдөг аж.

Нүүрсэн эмийг хэзээ ч мартаж болохгүй

6 Ялангуяа мах сайн ид

Согтууруулах төрлийн хоол идэхээс урьтаж, уургаар баялаг махыг түлхүү идээрэй. Ингэснээр та жирийн өдрүүдээс харьцангуй бага согтох бөгөөд маргааш нь ч мөн илүү эрч хүчтэй сэрэх болно. Түүнчлэн элгэнд учруулах хор нөлөөг багасгадаг тустай гэнэ.

Ялангуяа мах сайн ид

7 Мэдээж олон төрлийн архийг холих нь сайхан санаа биш

Хэрвээ бага согтож, өөрийн ухаантай хэвээр гэртээ харих талаар бодож л байвал, олон төрлийн архи, согтууруулах ундааг хэзээ ч битгий холиотой. Энэ нь таныг жирийн үеийн хэмжээгээр уусан ч байсан илүү ихээр согтооно. Хамгийн аймшигтай нь юу гээч. Та маргаашыг өдөржин шартаж хэвтэнэ гээд бод доо.

Мэдээж олон төрлийн архийг холих нь сайхан санаа биш

8 Хийжүүлсэн ундаагаар даруулга хийх нь маш буруу

Хүмүүс согтууруулах ундааг хийжүүлсэн ундаагаар даруулж уух нь элбэг байдаг. Гэвч энэ нь үнэндээ маш буруу юм. Ингэснээрээ согтууруулах ундааг хооронд хольж уусантай яг ижилхэн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд гүн шартуулдаг аж.

Хийжүүлсэн ундаагаар даруулга хийх нь маш буруу

9 Ус ууя гэж үү? Уухаасаа урьтаад үүнийг заавал уншаарай!

Согтууруулах ундааг ус болон мөсөөр шингэлж, даруулж уух нь маш буруу. Ингэснээр архины үйлчилгээг нэмэгдүүлж, таныг улам ихээр согтоож, эрүүл ухаанаа алдахад хүргэдэг байна. Иймээс та ууж байхдаа аль болох ус уухгүй байхыг хичээгээрэй.

Ус ууя гэж үү? Уухаасаа урьтаад үүнийг заавал уншаарай!

10 Халуун цай таныг сэргээх тустай

Хэрэв та согтож, эрүүл ухаанаа алдах гээд байгаа санагдвал юун түрүүнд халуун цай, ус уугаарай. Ингэхдээ сүүтэй цай болон кофе уух нь илүү тохиромжтой. Энэ нь архийг хоргүйжүүлж, биеэс хорыг түргэн гаргах тустай.

Халуун цай таныг сэргээх тустай

11 Хамгийн зөв сонгол бол зөв цагт “Үгүй” гэж хэлэх

Мэдээж дээр дурдсан аргууд нь таныг түргэн согтохгүй байхад туслах ч, хамгийн чухал нь тохируулан уух явдал юм. Өөрийн хэмжээг мэддэг бол муудахаасаа өмнө больж, бусдын ятгалганд автахгүй байхад суралцаарай. Ингэхдээ мэдээж “Үгүй” гэж зоригтойгоор бас эргэж буцалтгүй хэлж сураарай.

Хамгийн зөв сонгол бол зөв цагт "Үгүй" гэж хэлэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close