Бусад хүмүүс

Гэр бүлийн аз жаргал эмэгтэй хүнээс хамаардаг

Эхнэр нөхрийн салалтад хамгийн их буруутай нь эмэгтэй хүн байдаг гэсэн тогтсон үзэл бий. Үүнээс гадна гэр бүлд аз жаргалыг цогцлооход ч эхнэр хүн голлох үүрэг гүйцэтгэдэг талаар судлаачид мэдэгджээ.

Шинэ судалгааны үр дүнгээс үзэхэд гэр бүлийн амгалан тайван байдлыг тогтоохын тулд халуухан хэрүүлийн дараа нөхрүүдээс илүү эхнэрүүд нь хурдан тайвшрах нь чухал байдаг гэнэ.

Калифорнийн Беркли их сургуулийн эрдэмтдийн явуулсан энэ судалгааны явцад хэрүүл маргааны үеэр эхнэр, нөхөр аль аль нь маш их бухимддаг аж. Гэсэн хэдий ч хамтын амьдралын удаан хугацааны аз жаргалд нь энэ бүхэн бараг нөлөөлдөггүй учраас нөхрүүд сэтгэл хөдлөлөө амархан дарж чаддаг байна.

Ер нь эмэгтэй хүнийг харилцаан дахь энх тайван байдлыг тогтоогч гэж хэдэн зууны турш ярьж ирсэн. Харин энэ судалгаа бол үүнийг бүрэн утгаар нь илрүүлж чадсан ажил болж чаджээ.

Ингэхдээ гэр бүлийн хэрүүл маргааныг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга бол “нухацтай ярилцах” гэж судлаачид үзэж байна. Үүний үр дүнд хэрүүл маргааныг амархан шийдвэрлэж болно. Ялангуяа эхнэрүүд асуудлыг хэлэлцэж, гарах арга замыг эрэлхийлэх нь хосуудад тустай гэж судалгааны ахлах тэргүүн Роберт Левинсон үзэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close