Бусад хүмүүс

Ордуудад бурхнаас өгсөн бэлэг, бусдаас ялгарах давуу тал

Та ямар ордонд төрсөн бэ? Таныг ямар ордонд, хэдний өдөрт төрснөөс хамаарч, бурхнаас онцгой бэлгийг өгдөг аж. Бид өнөөдөр та бүхэндээ ордуудад бурхнаас өгсөн бэлэг, бусдаас ялгарах давуу талуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та энэхүү мэдээллээс өөрийн давуу талаа мэдэж аван, өөртөө итгэлтэй, урам зоригоор дүүрэн цааш алхаарай.

Ордуудад бурхнаас өгсөн бэлэг, бусдаас ялгарах давуу тал

Ордуудад бурхнаас өгсөн бэлэг, бусдаас ялгарах давуу тал
1Хонины орд: Нэр төр, хүндэтгэл

Хонины орд хүмүүс ихэвчлэн жижиг зүйлсэд анхаарлаа хандуулах дургүй хүмүүс. Тэд хоёрын хооронд зүйлсийг тоолгүй орхиж, илүү том зүйлсийг сэтгэлдээ тээж, багтааж явдаг байна.

Харин тэдэнд бурхнаас өгсөн бэлэг нэр төр, бусдаас хүндэтгэл хүлээх чадвар аж. Нэг ёсондоо тэд төрөлхийн бусдыг манлайлан, чиглүүлэх чадвартай бөгөөд үргэлж бусдад тус хүргэхийг хичээж явдаг. Тиймдээ ч бусдаас хүндэтгэл хүлээж, үргэлж сайн нэр зүүдэг. Тэдний хувьд нэр төр хамгийн чухал төдийгүй “нэр хугарахаас яс хугар” хэмээх үгийг баримталдаг байна. Хонины ордныхон бусдыг зөв замд чиглүүлж, удирдан тэргүүлэхээс бүтээгдсэн хүмүүс билээ. Харин энэхүү давуу талаа ашиглаж чадахгүй бол, амьдрал нь утгагаүй мэт санагдаж эхэлнэ.

Хонины орд: Нэр төр, хүндэтгэл
2Үхрийн орд: Дотоод хүч чадал

Үхрийн ордыг хүчирхэг, эр зоригт гэдгээрээ алдартай “Theseus” хаантай зүйрлүүлэн адилтгадаг. Түүний түүхийг өгүүлэх аваас хотоос жил бүр нэг хүнийг сонгож, аймшигт мангас “Minotaur”-ийн эсрэг тулалдуулахаар явуулдаг байна. Харин “Theseus” эр зориг гаргаж, сайн дураар явж, үүргээ нэр төртэй биелүүлж, мангасыг даран эргэж ирдэг.

Харин үхрийн ордны хүмүүст бурхнаас “Theseus”-тэй адил чадлыг хайрласан байдаг. Энэ нь дан ганц биеийн хүч чадал биш төдийгүй сэтгэлийн хат, эр зоригийг ч мөн багтаажээ. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэх гэж тууштай хичээж чаддаг төдийгүй нэгэнт эхлүүлсэн ажлаа хэзээ ч дуусгалгүй орхидог зан чанартай.

Үхрийн орд: Дотоод хүч чадал
3Ихрийн орд: Бусадтай харилцаж, учраа олох

“Dioscuri” буюу ихэр ахан дүүсийн түүхээр “Ихрийн орд”-ыг тайлбарладаг. Тэд Алтан ноосыг олохоор их аян замд гарч, яг л нэг хүн шиг байж чаддаг төдийгүй нэг нь амиа алдахад нөгөө нь сэтгэлийн шаналан болж, зовж тарчилж буйг илэрхийлдэг. Харин ихрийн ордонд мэндэлсэн хүмүүс нь үүнтэй ижил бусдад чин сэтгэлээсээ хандаж чаддаг, итгэл даах, сайхан сэтгэлт хүмүүс юм.

Мөн ямар ч хүнтэй учраа олж чадах төдийгүй маш нээлттэй, зан ааш сайтай. Тиймдээ ч найз нөхөд олонтой, хүмүүс эвтэй найртай байж чаддаг билээ. Тэднийг хамгийн сайн хамрагч, найз хэмээн нэрлэх нь бий.

Ихрийн орд: Бусадтай харилцаж, учраа олох
4Мэлхийн орд: Үнэнч байдал

Мэлхийн ордыг Геркулэсийн түүхтэй холбон тайлбарлаж болно. Үнэнч шударга, бусдын төлөө гэх сэтгэлтэй, эрэлхэг зоригтой Геркулэс бол мэлхийн ордныхны төлөөлөл юм.

Тэд найз нөхөд, гэр бүлийнхэндээ үнэнч бөгөөд хэзээ ч ардуур нь муулж, хар буруу санахгүй. Мөн үргэлж бусдад тусламжийн гараа сунгаж, чадах чинээгээрээ тус хүргэхийн хичээдэг дэндүү сайхан сэтгэлт хүмүүс байх аж. Заримдаа хэтэрхий гэнэн байдлаасаа болж, бусдад мэхлүүлж, сэтгэлдээ шарх авч мэднэ.

Мэлхийн орд: Үнэнч байдал
5Арслангийн орд: Сүр хүч

Арслангийн ордны хүмүүс хамгийн бардам, сүр хүчтэй байдаг. Тэд төрөлхийн удирдагч шинж чанартай бөгөөд айх айдас гэж байдаггүй, хэнээс ч санаа зоволгүй хүссэн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг. Тууштай зан чанар, үргэлж манлайлах хүсэл эрмэлзэл, эр зориг нь тэдний бусдаас ялгарах хамгийн том давуу тал билээ.

Хамгийн гол нь тэр их дотоод сэтгэлийн хүчээ зөв зохицуулж ашиглах хэрэгтэй. Хэрэв мунхаг аашилж, үргэлж өөрийн сүр хүчээ гайхуулах аваас энэ нь тэднийг буруу зам руу чиглүүлэх аюултай байдаг.

Арслангийн орд: Сүр хүч
6Охины орд: Дасан зохицох чадвар

Охины орд нь үржил шимийн дарь эх, газар тариаланг ивээгч Деметратай холбоотой юм. Деметрат нь Персефона гэх үзэсгэлэнт охинтой бөгөөд түүнийг харанхуй ертөнцийн эзэн Хедэс эхнэрээ болгохоор хулгайлжээ. Деметрат нь охиноо буцаан авчрахыг хичээж байсан ч чадалгүй тохиролцоонд хүрч, Персефонаг 6 сар дэлхий дээр, 6 сар газар доор амьдрахыг зөвшөөрсөн байдаг.

Үүнээс улбаалж охины ордныхон хаана ч дасан зохицох чадвартай байдаг аж. Хаана ч очсон гэсэн өөрийгөө аваад явчиж чадах төдийгүй ямар ч нөхцөл байдлаас хялбархан гарч чадна. Мөн сэтгэлийн тэнхээтэй, жижиг асуудалд үл бууж өгөх хүчтэй аж.

Охины орд: Дасан зохицох чадвар
7Жинлүүрийн орд: Шударга ёс

Шударга ёсны бурхан “Themis” бол жинлүүрийн ордны бэлэг тэмдэг билээ. Тиймдээ ч тус ордонд төрсөн хүмүүс үнэнч, шударга байдаг. Аливаад шүүмжлэлтэй хандах дуртай бөгөөд хэзээ ч шударга бус үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй аж. Мөн хэлэх гэсэн үгээ шууд хэлж, хэнээс ч үл эмээх хатан зоригтой бөгөөд үүнээсээ болж бусдад үзэн ядагдах ч гэлээ, үргэлж өөрийнхөө ялагч байж чаддаг нь гайхалтай.

Жинлүүрийн орд: Шударга ёс
8Хилэнцийн орд: Мэдрэмж, чадвар

Ямар нөхцөл байдалд юу хийх хэрэгтэй вэ? гэдгийг хилэнцийн ордонд мэндэлсэн хүмүүс хамгийн сайн мэддэг. Тэд төрөлхийн мэдрэмж өндөртэй, чадварлаг хүмүүс байх бөгөөд хүмүүсийн сэтгэл санааг дэмжиж, зөвлөгөө өгөх гаргууд чадвартай юм. Тиймдээ ч бусдад үргэлж нэр сайтай байх төдийгүй хайр хүндэтгэлийг нь хүлээж чаддаг байна.

Хилэнцийн орд: Мэдрэмж, чадвар
9Нумын орд: Аз

Тал бие нь морь, тал бие нь хүн дүрст Кентавр бол нумын ордны бэлэг тэмдэг юм. Кентавр нь Геркулест багшилж байсан бөгөөд санамсаргүй байдлаар нэгэн удаа Геркулесийн харвасан хортой суманд оногдож байжээ. Гэхдээ тэрээр үхэшгүй мөнх нэгэн байсан тул, өвдөлтөө биедээ тээж, үхэлгүй амьдарч байсан гэдэг. Харин Зевс хаан түүний ур чадвар, эр зоригт үргэлж итгэдэг, сайшаадаг байсан тул түүнд үхэх эрхийг олгосон хэмээдэг.

Харин нумын ордонд мэндэлсэн хүмүүс нь бусдад захирагдах дургүй, үргэлж тэмүүлж, өөдрөгөөр ирээдүйгээ төсөөлдөг бадрангуй сэтгэхүйтэй байдаг. Мөн тэдний бурхнаас авсан бэлэг бол аз юм. Үргэлж аливаад азтай байж, амьдралын амтыг мэдэрч чадах төөрөгтэй.

Нумын орд: Аз
10Матрын орд: Амжилт

Үзэсгэлэн төгс, далайн бурхан Амальтеягийн түүх матрын ордныхныг тодорхойлдог. Тэрээр Зевсийг өөрийн хөхний сүүгээр хооллож, өсгөсөн бөгөөд Зевс хаан болсныхоо дараа түүнд талархсанаа илэрхийлж, санасан бүхэн нь бүтэж байх болон үргэлж амжилтаар дүүрэн байх бэлгийг өгчээ.

Матрын ордныхны бурхнаас авсан амжилт гэх бэлэг нь амттай мэт боловч асар их хүч хөдөлмөр шаардах аж. Тухайн хүн хэдий чинээ хичээж, зүтгэнэ, тэр хэрээрээ амжилтанд хүрч, улам бүр дээшлэх аж.

Матрын орд: Амжилт
11Бумбын орд: Бусдаас онцгой байх

Царайлаг, залуухан ханхүү болох Ганимедийн домгоор бумбын ордыг тайлбарладаг байна. Тэрээр бурхдын хамгийн царайлагт тооцогддог бөгөөд Зевсийн хайрыг хамгаас ихээр татдаг байжээ. Мөн үргэлж бусдаас ялгарч, хамгийн содон мэтээр харагддаг байв.

Бумбын ордныхонд өгсөн бурхны бэлэг бол өвөрмөц, онцгой байдал юм. Дахин давтагдашгүй үзэл бодолтой, хүн бүрээс онцгой өөрийн гэсэн ертөнцтэй бөгөөд үүгээрээ ямар ч хүний анхаарлыг татаж чаддаг байна.

Бумбын орд: Бусдаас онцгой байх
12Загасны орд: Төсөөлөн бодох чадвар

Аймшигт “Typhoon” мангасын түүхээр загасны ордыг төлөөлүүлэн тайлбарладаг аж. “Typhoon” мангасыг дарах арга замыг Зевс олох боловч, аймшигт мангас хайр дурлалын бурхан Афродита болон түүний хүү Эрос нарыг хөнөөхөөр завдсанд, Афродита хүүгийнхээ хамтаар загас болон хувирч, хөлгүй далайд сэлэн алга болжээ.

Үүнтэй адил загасны ордныхон ямарваа асуудалд орсон тохиолдолд, төрөл бүрийн арга сүвэгчилж, амиа аврах чадварыг бурхнаас хүртсэн байна. Тус чадварынхаа тусламжтайгаар, аливааг төсөөлөн бодох, гүйлгээ ухаан нь өндөр түвшинд хөгжсөн байдаг.

Загасны орд: Төсөөлөн бодох чадвар

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close