Бусад хүмүүс

Танд хань болж чадахгүй хүний 10 шинж

Сайн мэдэхгүй хүнд дурлачихаад түүний талаар бодохоо больж чадахгүй, түүнийг залгаагүй үед сэтгэлээр унаж, гуниглаад байна уу? Тэгвэл та сэтгэл хөдлөлөө бусдад даатгаад орхичихдог нэгэн юм. Энэ төрлийн хүмүүс нь ихэвчлэн өөрийгөө хангалттай үнэлж, хайрладаггүй учраас гадны хүчин зүйлээс хайр эрэлхийлж байдаг байна. Ийм байдал удаан үргэлжлэх нь сөрөг харилцаа үүсэх суурь бөгөөд үүнээс гарах арга зам ч бас бий.

Танд хань болж чадахгүй хүний 10 шинж

Сэтгэл зүйн хувьд хэн нэгнээс хараат байдаг хүмүүс ихэвчлэн хамтрагчаа суурь болгож, түүнийг тойруулан амьдралаа босгодог байна. Тэд хань ижилээ бүрэн дүүрэн удирдлагандаа байлгах гэж оролддог эсвэл өөрийнхөө зовлонг өөрөө бүтээж байгаа ч түүнээсээ болж шаналаж байгаа хохирогчын дүрд тоглосоор байдаг. Жинхэнэ хайр, сэтгэл зүйн хараат байдал 2 нь тусдаа ойлголтууд бөгөөд тэднийг хэрхэн ялгах талаар суралцах нь нэн чухал талаар сэтгэл судлаач дурджээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.

1 Танд шууд л амьдарлынхаа хайрыг олсон мэт санагдана

Орчлон дээр янз бүрийн л хүмүүс байдаг. Зарим нь харин маш амархан дурладаг бөгөөд анхны болзооныхоо дараа л “Тэр бол миний насан туршдаа хүлээсэн төгс нэгэн!” гэсэн мэдрэмжтэй гэртээ харьдаг. Зүрхийг тань булгилуулсан нэгэнтэй учирсан бол эрүүл ухаантай болтлоо хүлээгээрэй.

Хэрвээ танд ийм явдал тохиолдсон бол хэд хоногт нэг удаа ганцаараа байж, түүнийг бодохгүй байх зүйл хийгээрэй.

Танд шууд л амьдарлынхаа хайрыг олсон мэт санагдана

2 Хамтрагчаа хэт мэдэмхийрэх

Ямар нэг харилцааны эхэн үед ярихаасаа илүү сонсох нь гол түлхүүр байдаг. Хэрвээ болзоот хүн тань зүгээр яриандаа “Би тийм амархан хүн биш…” гэж хэлсэн бол таны мэдэхгүй зүйлийн талаар анхааруулж байгаа хэрэг юм. Тоглоом наргианаар хэлсэн үгийг нь ч тоохгүй өнгөрч болохгүй.

Эсрэг хүн тань иймэрхүү “анхааруулга” өгч байхад “Битгий иймэрхүү зүйл ярь. Би учрыг нь олчихно доо” гэж хоосон тайвшрах хэрэггүй. Энэ нь таныг өөрийнх нь дургүй зүйлийг битгий хийгээсэй эсвэл зөвхөн түүний нөхцлийг биелүүлсэн хүнтэй л харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлж буй хэрэг. Тэр үнэхээр танд хайртай, эсвэл тантай хамт байхыг хүссэн бол ийм зүйл хэлэхгүй. Тиймээс энэ төрлийн үг өгүүлбэр олон давтаж сонсох юм бол уг асуудлыг нухацтай ярилцаж шийдвэрлэх эсвэл ийм харилцаа танд үнэхээр хэрэгтэй эсэхийг тунгааж үзээрэй.

Хамтрагчаа хэт мэдэмхийрэх

3 Та түүний төлөө найзуудаа тоохгүй орхиж эхэлнэ

Найз залуутай болчихоод найз нөхдөөсөө урвах хэрэггүй. Өөртөө таалагдсан хүнтэйгээ дөнгөж учирмагц зөвхөн түүнд анхаарал хандуулж, түүнтэй өнгөрүүлсэн хором мөч бүрээ найзууддаа гайхуулмаар санагдах болно. Гэвч найзууд тань тантай уулзах бүртээ хайрын тань түүхийг сонсож, гомдлыг тань тайлалгүй зүгээр л хамт цагийг өнгөрөөхийг хүсдэг гэдгийг санаарай.

Мөн найзууд тань таны болзож буй хүний талаар өөр сэтгэгдэлтэй байж болзошгүй. Учир нь тэд ямар нэг сэтгэлийн хөдлөлд авталгүй байгаа чигээр нь хүлээж авна. Тиймээс найзуудаа болон хамтрагчаа аль болох эртхэн танилцуулах хэрэгтэй. Магадгүй найзууд тань таны анзаараагүй зүйлийг харж, хэтэрхий оройтоогүй байгаа дээр нь бүгдийг дуусгахыг зөвлөх ч юм билүү. Хэрвээ найз залуу тань таны гэр бүл, найзуудыг үл ойшоосоор байвал тэр уг харилцаагаа чухалчилж үзэхгүй байгаагийн шинж юм.

Та түүний төлөө найзуудаа тоохгүй орхиж эхэлнэ

4 Та өөрийнхөө хоббиг мартсан

Өөрийн хийх дуртай зүйлсээ бүү мартаарай. Шинэ хэн нэгэн амьдралд тань гарч ирснээр амьдарлыг тань илүү сонирхолтой болгож, таны амьдралд шинэ өнгө нэмэх ёстой.

Хичээнгүй, идэвхтэй амьдралын хэв маягтай байх нь бусдын анхаарлыг татахад нөлөөлдөг. Хайртай хүнээ өөрийн гэсэн ертөнцийнхөө төв байлгах гэж хичээх хэрэггүй. Та өөрийнхөө аз жаргал, эрүүл байдал, ерөнхий сэтгэл санааны байдлаа хүртэл ганцхан хүнээс хамааралтай байлгах нь хамтрагчид тань хүртэл шударга бус байх болно.

Та өөрийнхөө хоббиг мартсан

5 Ноцтой шинжүүдийг нь тоохгүй орхих

Өөрт мэдрэгдсэн мэдрэмж, эргэлзээ бүртээ анхаар. Хамтрагчын тань ямар нэг зан ааш таныг таагүй байдалд оруулсан бол энэ талаар эргэлзэлгүйгээр түүнтэй ярилцаарай. Хамтрагч тань өөрөө өөрчлөгдөнө гэж хүлээх хэрэггүй. Танд анхаарал тавьдаг хэн нэгэнд ганц л хэлэхэд хангалттай.

Танд гаргасан муухай зан аашийг нь түүний бага насны зовлон, ажил хэрэг, гэр бүлийн асуудалтай нь холбон тайлбарлах хэрэггүй. Та заавал түүний аврагч байх албагүй шүү дээ.

Ноцтой шинжүүдийг нь тоохгүй орхих

6 Хамтрагчынхаа бодлыг дагах

Хэзээ ч хийхгүй гэж бодож байсан зүйлээ хамтрагч тань ятгасан болохоор хийж байгаа бол энэ муугийн дохио. Өөрийн үзэл бодлоо түүнийхээр солих нь та өөрийнхөө нэг хэсгийг алдаж байгаа хэрэг юм. Үзэл бодол тань үнэхээр өөрчлөгдсөн бол өөрчлөлт хийх нь зүйтэй боловч хайрт тань хэлсэн гээд сохроор бүх зүйлийг хийх нь яав ч зөв зүйл биш юм.

Хайртынхаа сүүдэр болж амьдархаар шийдсэн тань хэзээ нэг өдөр хайрт тань танд сонирхолгүй болох явдлын суурийг тавьж байдаг.

Хамтрагчынхаа бодлыг дагах

7 Жижигхэн зүйл дээр ч хардах

Өнгөрсөнд тохиолдсон явдлын тань айдас, ганцаардал гээд юу ч байсан одоо таныг зовоох ёсгүй. Хардалтын шалтгаан бодитоор оршиж байна уу? Үгүй юу гэдгийг сайтар бодоорой. Хэт их хардалтаас болж хайртай хүнээ алдах явдал олон гардаг.

Нөгөө талаас, хардах бодит шалтгааны улмаас “Намайг уучлаарай. Энэ бүхэн чамайг зовооно гэж бодсонгүй. Дахиж ийм зүйл болохгүй…” гэж хэлэх бус харин ч бүр уурласан өнгө аясаар “Бидний хооронд юу ч байхгүй” гэж хэлсээр байвал энэ харилцаа танд шаардлагатай эсэхийг дахин тунгаагаарай. Ийм явдалд нуруугаа харуулж, бусдад болон өөртөө харилцаагаа гайхалтай байгаа гэж итгүүлэх нь маш хортой.

Жижигхэн зүйл дээр ч хардах

8 Түүнийг байхгүй үед галзуурах шахдаг

Өдөр бүр, хором мөч бүрийг түүнтэй өнгөрүүлэхийг хүсдэг гэдгийг ойлгох боломжтой. Гэвч хол өнгөрүүлсэн цаг хугацаа ч гэсэн үнэ цэнэтэй байдгыг санаарай. Та заавал өөрөө хийх ёстой зүйлс бий гэдгийг бүү март. Хамтрагчдаа болон өөртөө хувийн орон зай үлдээж бай.

“Тэр өөр хүнтэй бол яана?” гэх мэтийн сөрөг зүйл бүү бод. Тэр үнэхээр их ажилтай завгүй байгаа хэрэг. Эсвэл ажлынхаа ч юмуу багийнхаа найзтай уулзаж байж болно. Тэр энэ бүхнийг хийхийн тулд таниас зөвшөөрөл авах шаардлагагүй. Та ч мөн өөрийнхөө чөлөөт цагийг зөвхөн түүнтэй өнгөрөөх гэж хичээх хэрэггүй. Өөрийнхөө жаргалыг өөртөө бүтээх нь хамтрагч тань танд дахин дурлах зам нээгдэх болно.

Түүнийг байхгүй үед галзуурах шахдаг

9 Та хамтрагчынхаа муухай аашийг ч зөвтгөдөг

Бид дурласан үедээ нөгөө хүнээ үнэхээр төгс нэгэн хэмээн итгэсээр байдаг. Гэхдээ түүнийг танд болон бусдад хамааралтай жижиг сажиг зүйл дээр хэрхэн хандаж байгааг анхаарах хэрэгтэй. Учир нь дурлалдаа сохорсон нүд тань хожим таныг хорлож мэдэх юм.

Анхны болзоон дээрээ танд маш сайхан зан гаргаж, эелдгээр харьцах боловч хоолоо авчралгүй удлаа гэж зөөгч рүү хашгирсан явдал нь анхааруулах дохио юм. Та 2-ын харилцааны гайхалтай мөч дуусмагц тэр тань руу яг ингэж хашгирч магадгүй.

Та хамтрагчынхаа муухай аашийг ч зөвтгөдөг

10 “Үгүй” гэж хэлж чаддаггүй

Та хайртдаа “Үгүй” гэж хэлж чаддаг уу? Түүний хүсэлт, гуйлт бүрийг та биелүүлэх албагүй. Таны сонирхдоггүй үдэшлэгт заавал явах ёсгүй. Түүнийг л хүссэн болохоор өөрийнхөө хүсээгүй зүйлсийг хийх гэж бүү хичээ. Энэ бүхнийг хайртдаа гаргаж байгаа золиос гэж бүү эндүүр. Эцэст нь, хэн нэгний төлөө өөрийгөө алдах нь таныг үнэ цэнэгүй хийгээд сонирхолгүй болгодог.

"Үгүй" гэж хэлж чаддаггүй

11 Сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах вэ?

Сэтгэл судлаач хэрхэн сэтгэл хөдлөлөө хянах талаар ийнхүү зөвлөжээ.

Өөрийн сэтгэл хөдлөлийн байдлаа хайртдаа даатгах хэрэггүй. Та бол сэтгэл хөдлөлөө хариуцах ёстой цор ганц хүн.

Хайртыгаа юу хийж байгаа, юу ярьж байгаа, түүний үг, үйлдэл бүр юу агуулж байгааг мэдэх гэж хичээх хэрэггүй. Сөрөг бодлууд таны толгойг өвтгөх болно.

Сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байвал энэ бүхэн амьдралыг тань бүхэлд нь өөрчлөх зүйл биш гэдгийг сана.

Таныг юу жаргалтай болгодог вэ? Аяга кофе, кино үзэх, дасгал хийх, халуун усанд орох, найзтайгаа ярилцах зэрэг ямар ч аргаар хамаагүй түүнийг хэсэг хугацаанд ч гэсэн толгойноосоо авч хаях арга замыг ол.

Хэрвээ танд юу ч тус болохгүй байгаа мэт санагдвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандахаас бүү төвөгшөөгөөрэй.

Сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах вэ?

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close