Энтертайнмент

Хумсаа гэрийн нөхцөлд хэрхэн бэхжүүлэх вэ?

Химийн бодисын эрин үед амьдарч байгаа бидний хувьд хумс хамгийн түрүүнд золиос болдог байна. Эмзэг хэврэг болж хугарч эхэлнэ. Хумсаа хамгаалахын тулд та бүхэнд дараах зөвлөгөөг өгөхөөр бэлдлээ. Уг аргыг байнга хэрэглэсээр таны хумс бэхжинэ. Та нэг удаагийн арчилгааны дараа үр дүн гарна гэж хүлээсний хэрэггүй.

Хумс бэхжүүлэх сармисны лак

1-2 хумс шинэ сармис, өнгөгүй хумсны будаг. Жижиглэн хэрчсэн сармисаа хумсны будгандаа хийж 7-10 хонуулна. Дараа нь хумсаа буддагаараа будна. Ингэснээр таны хумс өмнөхөөсөө илүү бат бөх болно.

Хумс цайрах, бэхжүүлэхэд нимбэгийн шүүс

Нимбэгээ хэрчээд хумсан дээрээ 10 минут орчим тавина. Хэрэглэсэн нимбэгээ фольга цаасанд ороогоод хөргөгчиндөө хадгалж болно, дахиад бүтэн долоо хоногийн турш өдөр болгон хэрэглэх бүрэн боломжтой. Нимбэгтэй усанд нэг өдөр өнжөөд хурууны өндгийг дүрж болно.

Хумс бэхжүүлэх далайн давс

250 мл бүлээн усанд 1 ц.х. давс, содаас гадна өөрийн хэрэглэдэг шампуниас хийнэ. Хүсвэл анхилуун үнэрт тос дусааж болно. Уусмалд 15-20 минут гараа дүрнэ, ус хүйтэн болбол бүлээн ус нэмээрэй. Өдөр болгон хэрэглэж болох арга шүү. Жижгэвтэр саванд бүлээн ус хийж 1 х.х далайн давс хийж 10-15 минут гараа хийж амраана. Дараа нь тэжээлийн тос түрхээрэй.

Хумс салаалахыг таслан зогсоож, бэхжүүлэхэд йод тусална

Унтахаасаа өмнө хумсны толь дээр бийрээр йод түрхэнэ. Хумс эхлээд шаргал өнгөтэй болно, гэхдээ өглөө гэхэд йод хумсанд шингэх тул өөрийн өнгөнд эргэн орсон байна.

Хэврэг хумсанд желатин

Желатин нь хумсанд шим тэжээл өгч бэхжүүлнэ. Нэг стакан буцалсан усанд хагас хоолны халбага желатин хийгээд ус хөртөл нь хүлээнэ. Хөрсний дараа хуруугаа усанд хийж 10-15 минут байлгана. Долоо хоногтоо 2-3 удаа хийнэ.

Хумсны ургалтыг хурдасгах, бэхжүүлэхэд улаан перец

Хагас цайны халбага нунтаг улаан перец дээр 10 дусал буцалсан ус, 1 ц.х гарын тослог өндөртэй тос хийж хутгана. Зуурмагийг халуун усны ууранд 10 минут байлгаад хөргөнө. Хумсаа зуурмагаар будаад 15-20 минут орхино. Сардаа нэг л удаа энэ арчилгааг хийхийг анхаарна уу.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close