Спорт

Мексикчүүд газар хөдөлтөл баярлав

Өчигдөр Хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсгийн тоглолтыг Герман болон Мексикийн багууд хийсэн билээ. Тус тоглолтод 2014 оны Дэлхийн аваргаар шалгарч байсан Германы багийг 1:0 харьцаатайгаар Мексикчүүд буулган авсан бөгөөд тэд үнэхээр гал гарсан өрсөлдөөнийг үзүүлсэн. Мексикчүүд тоглолтын 35дах минутад Германы багийн хаалганд амжилттай гоол оруулж чадсан бөгөөд энэ үеэр Мексикийн нийслэл Мехико хотод зохиомол газар хөдлөлт үүссэн гэнэ. Хөөрч баярласан олон нийт нэгэн зэрэг үсэрч дэвхэцсэнээс энэхүү бяцхан хэмжээний газар хөдлөлт үүссэн хэмээн Мексикийн Геологи, Атмосфер Судлалын Хүрээлэнгээс мэдээлсэн байна. Герман болон Мексикийн багууд ДАШТ өмнө нь гурван удаа учраа таарч байснаас гуравт нь Германы баг ялалт байгуулж байсан хэдий ч энэ удаад ийнхүү ялагдал хүлээгээд байна.

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close