Олны танил

Цэнхэр үст ”Нүцгэн үнэн”-ээ дэлгэнэ

Цэнхэр үст Цэрэнг хүмүүс зураач гэхээс нь илүүтэй аялагч гэдгээр нь сайн мэднэ. Аялал жуулчлалын “Tseren tours” компанийг чамгүй олон жил удирдаж явсан тэрээр сошиал ертөнцөд багагүй дуулиантай нэгэн. Саяхан өөрийн бэр болох тэмээтэй аялагч бүсгүй Байгалмаатай сошиал дайн дэгдээгээд авсан түүний нүцгэн зургууд тарж байсан удаатай. Ийнхүү гадна талаасаа юу ч нууж чадахааргүй болсон тэрээр дотоод сэтгэлээ нүцгэлж эхлэхээр шийджээ. Өөрийн дотоод ертөнцийг илэрхийлсэн бүтээлүүдээрээ “Нүцгэн үнэн” нэртэй үзэсгэлэн гаргахаар болсон тэрээр “Би амьдралдаа ганцхан мэргэжил эзэмшсэн…Шивнэмээр…хэлмээр.. хашгирмаар зүйлээ та бүхэнд толилуулах хүсэлтэй…Сонирхсон бүхэнд нээлттэй. Үзэсгэлэн хоёр цаг үргэлжлэх ба дахин тавигдахгүй” хэмээсэн байна. Хувийн амьдралаа олонд дэлгэлээ хэмээх шүүмжлэлийг хүртсэн тэрээр олноос юуг ч нуухыг хүсэхгүй байгаа бололтой.

Image may contain: 1 person, text and closeup

 

Image may contain: one or more people and text

 

Image may contain: 1 person, indoor

 

Image may contain: 2 people, people smiling, table, food and indoor

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close