Олны танил

Монгол Бадарчин Амай: Мансууруулах бодисыг ерөөсөө хорьж болохгүй ээ

Монгол Бадарчин Амай буюу Золбаяр дэлхийн 86 улсад өөрийн мөрийг үлдээсэн нэгэн. Африк улсад аялж явахдаа Малери хэмээх халдварт өвчин туссаны улмаас бөөрний дутагдалд орж нэг хэсэг хүндхэн байдалд ороод авсан тэрээр мансууруулах бодисыг хориглох нь буруу хэмээгээд авчээ. Тэрээр саяхны нэгэн ярилцлагадаа “Би арван хэдэн оноос хойш Америк энэ тэрээр яваад л үзээд байгаа ш д, чи өвдөөд байх юм бол эмч чамд бичиж өгч байгаа биз дээ? хорт хавдар байна уу ямар нэг хүнд өвчин тусангуут чи ийм эм хэрэглээд хэрэггүй ээ, химийн бодисууд. Тэгснээс чи энийг хэрэглэ, энэ хорт хавдрын эд эсийг чинь устгана, дээрээс нь өвчнийг чинь намдаана, хоолны дуршлыг чинь ихэсгэнэ, амраана гээд. Мансууруулах бодис гэдгийн ерөөсөө хорьж болохгүй ээ. Хамгийн олон хүний амь авдаг нь алкоголь, тэрний дараагийнх нь горойн. Хамгийн аюултай нь тамхи. Монголд тамхи водка хоёрыг хорих хэрэгтэй. Хорт хавдрын эх үүсвэр болдог. Дэлхийд тамхийг үйлдвэрлэх тийм их хэмжээний ургамал байхгүй. Сүүлийн үед дотор нь цаасан хайрцагны өөдөс энэ тэр хийж байна гэж байгаа байхгүй юу. Донтуулах гэж байгаа учир олон төрлийн химийн бодис ордог. Монголд хамгийн том асуудал энэ хоёр л байна. Би өнөөдөр анх удаа л ингэж нээлттэй дуугарч байна. Эрүүл мэнд, хуулийн байгууллага намайг дуудаасай” хэмээсэн байна. Тэрээр Монголчуудын архи, тамхины хэрэглээнд ихэд санаа зовж буйгаа ийн илэрхийлээд авсан бөгөөд үүнээс үүдэн хүн амаа алдаж буйгаа үйлдвэрлэгч байгууллагууд ойлгохыг хүсэж буйгаа мөн илэрхийлсэн байна.

Image result for амай

Нэвтрүүлэг үзэх:

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close