Улс төрчид

НОЦТОЙ БАРИМТ №3: ТЕГ-ын дарга асан Б.Хурц С.Зоригийн хэргээр УИХ-ын гишүүдийг тагнадаг байжээ

Тагнуулын ерөнхий газрын зүгээс С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагчийн илрүүлэх сонирхол тун бага байх магадлалтай хийгээд үүний гол шалтгаан нь тэрхүү захиалагч нь одоогийн төр засгийн өндөр дээд албан тушаал хашиж байгаагаас үүдэлтэй гэж өмнөх цувралд тун тодорхой өгүүлсэн.

Тэгвэл энэ удаа Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн бас нэгэн ноцтой дүгнэлтийг уншигчдадаа сонордуулах гэж байна. Энэ нь С.Зоригийн хэргээр далимдуулж, улстөрчид болоод сэжигтэн, яллагдагчдыг айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлж, залхаан цээрлүүлсэн тухай баримт юм.

Монголын хууль хүчний байгууллага, тэр дундаа ТЕГ-ын зүгээс С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор тун ойлгомжгүй, нууцлаг, эргэлзээтэй мөрдөн шалгах ажиллагаанууд явуулсан болохыг ОУПХ-ны төлөөлөгчид онцолжээ.

Тэд уг уг хэрэгт анхаарал хандуулж буй бүх хүмүүст шууд ба шууд бусаар учирсан айлган сүрдүүлэлт, дарамт шахалтыг сонсоод ихэд цочирдсон гэнэ. Шууд хамаатай гэдэгт яллагдагчид, тэдний өмгөөлөгчид, магадгүй шүүхийн ажилтан, мөрдөн байцаагчид багтаж байгаа бол шууд бус гэдэгт уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар санаа бодлоо олон нийтэд илэрхийлж, эсвэл ОУПХ-ны шийдвэрийг Монголын ард түмэнтэй хуваалцаж байгаа парламентын гишүүд, улс төрчид, иргэний нийгмийн оролцогчид эсвэл жирийн иргэдийг хэлжээ.

Олон улсын байгууллагын төлөөлөгчид тэдэнтэй уулзаж ярилцахад зарим нэгэн хүмүүс дарамт шахалтаас айсны улмаас мэдэж буй зүйлсээ хуваалцахгүй байгааг анзаарсан аж.

Ял шийтгүүлсэн этгээдүүдийн өмгөөлөгчид төлөөлөгчидтэй уулзахаас татгалзсан шалтгаан нь үүнтэй холбоотой нь илт байсан. Мөн яллагдагчийг өмгөөлөхөөс татгалзах хэрэгтэй гэж ТЕГ-аас өмгөөлөгчдөд санал болгож, нөгөөдүүл нь өмгөөллөөсөө татгалзсаныг сонсоод тун гайхсан байна. Түүгээр ч зогсохгүй, УИХ-ын хэд хэдэн гишүүн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд хүндрэлтэй байна гэдгээ тэдэнд аминчилж байсан байх юм.

Тухайн үед УИХ-ын дэд дарга байсан Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг шийдвэрлэхэд гарсан алдаа дутагдлуудын талаарх санал бодлоо тодорхой илэрхийлдгээ, мөн энэ шалтгааны улмаас хэзээ ч баривчлагдах эрсдэлтэйгээ төлөөлөгчдөд хэлж байжээ. Үүнийг баталсан нэгэн үгийг тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц хэлсэн байдаг. Тэрбээр “Бид мөрдөн байцаалтад буй бүх хүмүүсийг гүйцэтгэх ажиллагаа явуулах замаар хянаж, бүх үйлдлийг нь тэмдэглэж авдаг. Үүнд хэргийг олон нийтэд мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг шүүмжилдэг парламентын гишүүд ч мөн багтдаг” хэмээн нуулгүй хэлсэн нь төлөөлөгчдийг ихэд гайхахад

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close