Бусад хүмүүс

Хавайд үнэт чулуугаар бороо оржээ

Дэлхий ертөнц дээр гайхамшигтай зүйлс үе үе тохиолддог. Байгалийн гамшиг ербусын үзэгдлүүд биднийг гайхашруулдаг бол зарим үед хүмүүст хор хөнөөл учруулдаг учраас айдас, түгшүүр дагуулдаг билээ. Жишээлбэл саяхан Хавайд галт уул дэлбэрч, орон нутгийн оршин суугчдыг орон гэрээсээ дүрвэхэд хүргэж, онц ноцтой байдал үүсээд байсан бол өөр нэг гайхамшиг гэж болохоор зүйл хавайчуудад тохиолджээ.

Хавайд үнэт чулуугаар бороо оржээ

Орон нутгийн оршин суугчид тэнгэрээс янз бүрийн хэмжээтэй ногоон талст шиг зүйл унаж байгааг анзаарч шалгаж үзтэл үнэт чулуу болохыг нь тогтоожээ. Энэ чулуунууд Килауе галт уулын дэлбэрэлтээр агаарт цацагдсан юм санж.

Гэхдээ хавайчууд анх удаа ийм чулуу харж байгаа юу гэвэл үгүй. Заримдаа нутгийн оршин суугчид галт уулан дээр гарч эдгээр үнэт чулууг хайдаг байжээ. Тэд галт уулын хатсан лаавыг лаагаар хайлуулж дотроос нь ийм чулуу олж авдаг аж. Эдгээр чулуу нь опал төрлийн оливин нэртэй чулуу болохыг геологичид тогтоосон ба энэ үзэгдэлд ер бусын зүйл байхгүй гэж үзжээ. Галт уулын лаав ийм төрлийн чулуу агуулдаг ба дэлбэрэлтийн үед агаарт цацагдсан юмсанж.

Оливин нь галт уулын дэлбэрэлтийн үед гарч ирдэг маш түгээмэл үнэт чулуу юм. Хавайн арал дээр тэр чигтээ оливийн элс бүхий газар хүртэл байдаг. Энэ чулуу гэхдээ багагүй үнэ хүрдэг юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close