Дэлхий

Пак Гын Хэд 24 жилийн хорих ял оноолоо

Өнөөдөр Өмнөд Солонгос улсын Сөүл хотын төв шүүхээс тус улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэд холбогдох хэргийг шүүж, 24 жил хорих ял болон 18 тэрбум воны торгууль оногдуулах шийдвэр гаргалаа.

Пак Гын Хэ анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг давж заалдаж эрхтэй. Экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хувьд шүүх хуралд суухаас татгалзсан тул түүний хоёр өмгөөлөгч оролцсон юм.

Прокурорын газраас экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хэрэгт 30 жил хорих ял болон 118 тэрбум воны торгууль ноогдуулах шийдвэр гаргаж байсан ч анхан шатны шүүх хорих хугацааг 6 жилээр бууруулж, торгуулийн шийтгэлийг 100 тэрбум воноор багасгав.

Харин экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хамсаатан бизнес эрхлэгч Чуй Сүн Шил 20 жилийн хорих ял сонссон байна.

Ямартай ч, өнөөдрийн шүүх хуралд суусан экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хоёр өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close