Бусад хүмүүс

Криштиану Роналдугийн талаарх сонирхолтой баримтууд Бодит амьдрал дээр хэн бэ

Дэлхий даяараа хөлбөмбөгийн ДАШТ-д анхаарлаа хандуулж буй энэ агшинд олны анхаарлыг хамгийн их татаад буй тамирчин бол Португалийн шигшээ багийн тамирчин Криштиану Роналду  Душ Сантуш Авейру. Тэрээр эгэл жирийн айлд өсөж хүмүүжсэн бөгөөд түүний аав цэцэрлэг, ээж нь тогооч байжээ. 9настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн тэрээр 11 настайдаа “Sporting CP” клубт орохоор ганцаар Лисбон хотыг зорьж байсан аж. 14 настайдаа багшруугаа сандал шидэн сургуулиасаа хөөгдөж байсан гэнэ. Учир нь багш нь түүнийг хүндлээгүйн улмаас тэрээр ийм үйлдэл гаргасан хэмээн тайлбарласан байдаг бөгөөд үүнээс хойш эргэлт буцалтгүй спортыг сонгосон гэдэг. 15 настайдаа зүрхний хүнд хагалгаанд орсон тэрээр ердөө гуравхан хоногийн дараа бэлтгэлдээ орж байсан аж. Түүний аав архины хамааралтай болж 20 настайд нь хорвоог орхисон байна. Тэрээр 2003 онд Английн алдарт “Манчестер Юнайтед” багт тоглох болсон бөгөөд тэрээр огт архи тамхи хэрэглэдэггүй нэгэн. Хүмүүнлэг болон буяны үйлсэд ихээр оролцдог тэрээр тун ч сайн бизнесмен. Түүний төрсөн хотод түүний нэрэмжит нисэх онгоцны буудал байдаг ажээ. Мөн төрөлх хотдоо СR7 нэртэй брэндийн дэлгүүр болон зочид буудал байгуулсан бөгөөд тэрээр хүнд итгэдэггүй хэмээн хэлсэн байдаг байна. Спорт хувцас үйлдвэрлэгч “Nike” компанитай насан туршийн гэрээ байгуулсан Роналду “Би дэлхийг өөрчилж чадахгүй. Та ч ганцаараа чадахгүй. Гэхдээ бид тусалж чадна, бид бүгдээрээ тусалж чадна” хэмээсэн байна. Тэрээр үнэхээр л дэлхийн сая сая спортын хорхойтон жирийн иргэдийг байлдан дагуулж чадсан нэгэн бөгөөд өөрийн чадах чинээгээрээ бусдад тэр дундаа хүүхэд багачуудад тусалж явахыг эрхэмлэдэг нэгэн ажээ.

Image result for криштиану роналду баримт

Image result for криштиану роналду баримт

Image result for криштиану роналду баримт

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close