Бусад хүмүүс

НУРУУНЫ ИЛҮҮДЭЛ МАХЫГ ХЭРХЭН АРИЛГАХ ВЭ?

1. Хүзүү болон толгой

Хананд нуруугаараа налж зогсоод, нурууны доод үеэс эхлэн, аажмаар цэх зогсоно. Энэ үед эрүү болон нурууны дээд үеүүд параллель шугамд байх ёстойг санаарай. Ингэхдээ эрүүгээ эгэм рүүгээ хэт ойр байлгах хэрэггүй.

2. Нуруу

Хананы харалдаа цэх зогсож, аажмаар зурагт үзүүлсэн шиг хоёр гарын тохойгоо хананд хүргэнэ. Тус дасгалыг өдөрт хэд хэдэн удаагийн давтамжтай хийх хэрэгтэйг санаарай!

3. Мөр

Хананд нуруугаараа налж зогсоно. Ингэхдээ зүүн мөрөө хананаас хөндий байхаар салгах хэрэгтэй. Үүний дараа баруун мөрөөрөө давтаж хийгээрэй.

4. Өвдөг

Нуруугаа хана эсвэл сандлын түшлэгт налуулна. Аажмаар өвдгөө хагас нугалж, доошлуулна. Тус дасгалыг өдрийн хэд хэдэн дамтамжтайгаар хийх хэрэгтэй. Хэрвээ танд өөрт ямар нэгэн зовиур илэрвэл тэр даруй зогсоох хэрэгтэй.

5. Ахар сүүл

Дээр дурдсан дасгалын байрлалыг авна. Энэ үед та шалнаас 30- 40 см-ын зайтай байхаар өвдгөө нугалж, доош суух хэрэгтэй. Нуруу ханатай нийлж байх ёстойг анхаараарай! Өдөрт хэд хэдэн удаагийн давтамжтай хийж болох юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close