Но-той хүн

Есөн настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэг дахин гарчээ

Бага насны хүүхдүүд, хэлд, хөлд ороогүй бяцхан үрс таних, танихгүй хэн нэгэн этгээдийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэрэгсэл болж тарчлан зовж буй талаар бид бишгүйдээ л мэдээлж, иргэд ч шүд зуун тэвчсээр өдийг хүрсэн. Гэвч нэг л өдөр тэсэрдэг гэдгийг өнгөрсөн сарын 31-нд болсон хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаал харуулсан билээ. Тус жагсаалын үеэр жагсагчид төрийн гурван өндөрлөгт бичиг илгээж

-Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах,

-Гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах гэх мэт маш тодорхой зүйлүүдийг анхааралдаа авахыг шаардсан. Гэвч энэ хуулийг хэзээ чангатгаж, хүчирхийлэгчдэд хэзээ хатуу шийтгэл оноох нь тодорхойгүй хэвээр. Хүүхдүүд хүчирхийлэлд өртсөөр байна.

-ЖАГСАЖ ТЭМЦЭЭД Ч ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЧИРХИЙЛЛЭЭС
ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-

Бид талбай дээр хэдэн мянгаараа жагсаад жагсаад бяцхан үрсээ араатнуудын савраас хамгаалж чадахгүй байгаа нь үнэхээр харамсмаар. Ингэж хэлсний учир нь жагсаал цуглааны маргаашаас л жаахан үрсүүд бусдад хүчирхийлүүлсэн талаарх сэтгэл эмтрэм мэдээллүүд чих дэлсэв. Тухайлбал дөрөвдүгээр сарын 2-ны шөнө дөрвөн настай охин бусдад хүчиндүүлсэн гэх хэрэг гарсан талаар хэвлэлүүдээр мэдээлэв.

Түүнээс хоёрхон хоногийн дараа буюу энэ сарын 4-ний үүрээр 05:00 цагийн орчим мөн л Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд бага насны хүүхэд хүчирхийлсэн аймшигт хэрэг дахин бүртгэгдсэн байна. Тодруулбал, тус хороонд суух, 23 настай Ш гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн настай охиноо хүчирхийлсэн байна. Охин ээжийгээ дагаж ирсэн бөгөөд Ш гэх этгээд хойд эцэг нь байжээ. Тэрбээр эл гутамшигт хэргээ үйлдээд, хэргийн газраас зугтсан байсныг цагдаагийн алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу түргэн шуурхай илрүүлэн баривчилжээ.

Б.БУРМАА

MEDEE.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close