Олны танил

МУАЖ А.Долгороос болж фенүүдээ алдсан дуучин Тэмүүлэн

“Яг түүн шиг” шоуны энэ улирлын дугаар тун ч өрсөлдөөнтэй болж буй. Шоу тун удахгүй өндөрлөх гэж буй бөгөөд “A Sound” хамтлагийн дуучин Тэмүүлэн үзэгчдийг ихэд байлдан дагуулаад буй нэгэн. Дугаар бүр дээр өөрт таарсан дүрийг тун ч чадварлаг гаргаж буй тэрээр тус шоугаар өөрийгөө өөр өнцгөөс харуулж буй нь үзэгчдэд ихэд таалагдаж буй бололтой. Үүгээрээ хамтлагийнхаа фенүүдийн тоог чамгүй өсгөөд авсан тэрээр өчигдрийн дугаарт МУАЖ А.Долгорыг дуурайсан. Түүний үзүүлбэрийг үзсэн үзэгчид Тэмүүлэнгийн биш харин Долгорын фен болж байна хэмээн хошигноод авсан бөгөөд дуучин Тэмүүлэн “Сайн байцгаана уу! Энэ дүрд хувирахад их хөгжилтэй байлаа. Дүрээсээ гарч чадахгүй л байна шүү. Та бүхэнд ч бас хөгжилтэй байсан байх. Эгчийгээ дэмжээд байгаа та бүхэнд баярлалаа” хэмээсэн байна. Хэдийгээр тус дугаарт ялагч болж чадаагүй ч тэрээр олон олон үзэгчдийн хайрыг татаад авсан бөгөөд түүнийг өөр өнцгөөс харан нүд, чих, сэтгэл гураваа баясган суугаадаа талархаж буйгаа үзэгчид илэрхийлэх болсон байна.

Image may contain: 1 person, text

Image may contain: 1 person, sunglasses

 

Image may contain: 1 person

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close