Connect with us

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Яг үнэндээ Монголын ах дүү Гибб-үүд хэн байв?

Жүжигчин

Яг үнэндээ Монголын ах дүү Гибб-үүд хэн байв?

“Яг түүн шиг” шоуны дөрөв дэх дугаарт Английн Bee Gees хамтлагийн ах дүү Гиббүүдийг дуурайсан Т.Бархүү ялагч болсон билээ.  Т.Бархүү Барри Гибб болсон бол түүний хамтаар буюу Робин, Морис Гибб нарыг дуурайсан “жүжигчид” олны анхаарлыг ихээр татжээ.

Ах дүү Гиббүүд буюу Робин Гиббийн дүрд “X-Түц” продакшны жүжигчин Баясаа хувирсан бол Морис Гиббийн дүрд бүжигчин Отгоо хувирсан байна.

 

Сонирхуулахад  Отгоогийн сахал “ориг” бөгөөд түүнийг тус шоуны бусад оролцогчийн үзүүлбэрээс ч харж болно.  Хамгийн хөгжилтэй нь Робин Гибб буюу жүжигчин Баясааг үзэгчид эмэгтэй хүн байна гэж бодсон гэнэ лээ.

Домогт Битлз хамтлагийн ард бичигдэх Британийн алдарт Бий Жийс хамтлагийг ах дүү Гибб нар үүсгэн байгуулсан юм. Робин болон Моррис нар ихрүүд бөгөөд хоорондоо 35 минутын зайтай төржээ. Ах дүү Гиббүүд мөн Энди хэмээх дүүтэй. Энди ах нарынхаа адилаар хөгжмийн салбарыг сонгосон байдаг.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

To Top