Олны танил

Game of Thrones киноны гол дүрийн жүжигчин Кит Харингтон хуримаа хийлээ

HBO телевизийн цуврал бүтээл Game of Thrones киноны од Кит Харингтон, түүний хамтран тоглогч Роуз Лесли нар Шотландын Абердийнд хуримаа хийлээ.

Хосуудын хуримын ёслолд Game of Thrones киноны жүжигчид болох Эмилиа Кларк, Софи Турнер, Мэйси Уиллиамс нар уригдан иржээ.

Game of Thrones кино нь дэлхийн хамгийн олон үзэгчтэй цувралуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Хосууд 2012 онд киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд дэлгэцэд Жон Сноу, Игритт нарын хайр сэтгэлийн дүрийг бүтээсэн юм.

    

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close