Бусад хүмүүс

Хүүхдийн аминд хүрсэн хүйтэн төмрөнд хариуцлага тооцох уу?

Манай улс бага насны хүүхдийн осол эндэгдлийн тоогоороо дайж дажинтай улсаас ч өндөр үзүүлэлттэй байгаа тухай судлагаа гарч байсан удаа бий. Энэ ч үнэний ортой бололтой. Жилд дунджаар 1000 орчим хүүхэд аваар осолд өртдөг бол өнгөрсөн онд гэмт хэргийн халдлагад 1757 хүүхэд өртсөн байна. Сүүлийн таван жилд бид 300 гаруй хүүхдээ зам тээврийн ослоос болж алдсан бөгөөд НҮБ-ийн хийсэн судалгаагаар хүүхдэд ээлгүй хотуудын тоонд толгой цохиж явна.

Өчигдөрхөн гэхэд 10 настай хүү эмийн сангийн төмөр хаалганд хүрснээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд үүнээс хэдхэн хоногийн өмнө 11 настай хүү сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайн хаалганд даруулан амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Энэхүү дуулиан шуугиан дарагдаж амжаагүй байхад ийм хэрэг гарсан нь олныг ихэд цочирдуулаад авсан бөгөөд хүүхдийн аминд хүрч буй хүйтэн төмөртэй бид хариуцлага тооцох уу? гэвэл үгүй. Төрүүлж өсгөсөн хайртай үрсээ бусдын болгоомжгүй хариуцлагагүй үйлдлийн золиос болгохгүйн тулд эцэг эхчүүд нэгдэн нэгэн уриалга гаргаж эхэлжээ. Үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага аж ахуй нэгж болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлж өөрсдийн аюулгүй байдлыг дахин нэг шалган бусдад ээлтэй орчныг бүрдүүлэхийг тэд уриалж эхэлжээ.

Image may contain: one or more people, people standing, sky, child, outdoor and water

Image may contain: one or more people

No automatic alt text available.

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close