Сайн хүн

ДАРХАН АВАРГА Ж.МӨНХБАТ БУРХНЫ ОРОНД ЗАЛАРЧЭЭ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт, үндэсний баяр наадамд 6 удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа бурхны оронд заларлаа.

Жигжидийн Мөнхбат нь 1941 оны зургадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн билээ.Тэрээр одоогийн СЭЗИС-ийг төгссөн бөгөөд шинэ үндсэн хуулийг батлалцсан ардын их хурлын депутат байсан юм. Мөн 1996 онд ‘Их шавь’ дээд сургуулийг үүсгэн байгуулсан билээ.

Ж.Мөнхбат нь Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ийн анхны медалийг эх орондоо авчирсан юм. Тэрээр 1964 онд Токиогийн олимпоос Монголын анхны шагналт байр, 1968 онд Мехикогийн олимпоос Монголын анхны мөнгөн медаль, 1967 оны чөлөөт бөхийн ДАШТ-ээс монголын анхны хүрэл медаль тус тус хүртэж байсан.

Тэрээр үндэсний бөхөөр 1961 оны МБАТ-ний спартакиадаар 25 даван түрүүлж улсын заан цол, 1963 онд түрүүлж арслан, 1965 онд түрүүлж аварга цол хүртсэн. нийтдээ 1963, 1964, 1965, 1966, 1967 онуудад завсаргүй 5 түрүүлж, 1974 онд 6 дахь удаагаа төрийн наадамд түрүүлсэн

Дархан аварга Ж.Мөнхбатын ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close