Бусад хүмүүс

Жүжигчин Мишээл: Олны анхааралд байх аягүй хэцүү

Жүжигчин Мишээлийг олон нийт “Үүлэн үст” хэмээн нэрлэх дуртай. Гэр бүл зохиож бяцхан хүүгийн ээж болсон тэрээр хоёр жил шахам дэлгэцийн бүтээлд оролцоогүй бөгөөд саяхнаас ажилдаа эргэн орж үе үе дэлгэцнээ үзэгдэх болсон. Оюутан ахуй цагаасаа л олны танил болж эхэлсэн тэрээр сонгосон мэргэжлийнхээ хамгийн хэцүү зүйлийг нэрлэсэн бөгөөд “Олны анхааралд байх аягүй хэцүү. Ер нь бол бид нар чинь залуу хүмүүс л юм чинь мэдээж найз нөхөдтэйгөө хааяа нэг гадуур гарч орох юм байна. Тэгэхэд бас хэл ам гээд л. Тиймэрхүү юманд гэхдээ бараг ерөнхийдөө дасчихсан дөө. Нэг их тоогоод л, ингэхээ больчихсон ш д” хэмээсэн байна. Тэрээр ангийн найз Жанчивтайгаа хамтран “Эможи” нэртэй цуврал  фантази комеди гарган ихэд завгүй гүйж яваа бөгөөд киноны эхний анги IPTV-д хэдийнээ байршсан ажээ.

Image may contain: 1 person, smiling, standing and outdoor

Image may contain: 2 people, people smiling, tree, outdoor and nature

Image may contain: 1 person, sitting and indoor

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close