Бусад хүмүүс

Өмнөд Солонгосын дасгалжуулагч хэлсэндээ хүрчээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ы хэсгийн сүүлийн тоглолтууд энэ өдрүүдэд болж буй. Өчигдрийн хэсгийн тололтын хамгийн өрсөлдөөнтэй тоглолт Герман болон Солонгосын багийн хооронд өрнөсөн. Энэхүү тоглолт болох сургаар Өмнөд Солонгосын шигшээ  багийн дасгалжуулагч Шин Тэ Ён өнгөрөгч Ням гарагт Германы шигшээ багийг ялахын тулд бүхнээ зориулахаа амлаад байсан. “Германы баг яагаад FIFA-гийн эрэмбээр нэгд жагсаж байгааг бид ойлгох хэрэгтэй. Усанд живж буй хүн мөчирнөөс шүүрдэг шиг бид энэ тоглолтод бүхнээ зориулна” хэмээж байсан тэрээр уг амлалтаа биелүүлж Германы багийг гэрт хариулахаар болжээ. Германчууд Өмнөд Солонгосын шигшээ багийн хаалгаруу чиглүүлэн 26 цохилт гүйцэтгэсэн бөгөөд үүнээс 15 нь оновчгүй болж 11-ийг нь хаалгач Чо Хюн Ву амжилттай хааж тоглолт 2:0 гэсэн харьцаатайгаар өндөрлөсөн байна.

Image may contain: 2 people, people playing sports and outdoor

Image may contain: 1 person, outdoor

Image may contain: one or more people, people playing sports and outdoor

Image may contain: 6 people, people smiling, people playing sports and outdoor

Image may contain: 1 person, playing a sport and outdoor

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close