Бусад хүмүүс

Хар батга болон үхэжсэн арьсыг хуулах желатинтай маск

Нэг зүйлийг дурьдахад тус маск нь нүүрэн дээрх бүх хар батгыг бүгдийг нь хуу татаж чадахгүй. Харин нүүрэн дээрх үхэжсэн арьсыг арилгаж, илүүдэл тослогийг арилган бөглөрсөн нүх сүвийг онгойлгож арьсыг цэвэрлэнэ.

Би энэ маскыг 3-4 долоо хоногт 1 удаа хэрэглэдэг. Хавар, зуны улиралд илүү тохиромжтой.

1/2 цайны халбага хольцгүй желатин

1/2 цайны халбага ус

1-2 дусал essential oil (Лавенда, сарнай гээд дуртай тосоо хэрэглэж болно. байхгүй бол оливийн тос хэрэглээрэй.

Желатинтай маск нь хар батга хуулдаг гадуур зардаг маскуудыг бодвол илүү үр дүнтэй бас хямдхан санагддаг. Усны оронд сүү хийсэн ч болно. Усан дээрээ хуурай желатин, тосоо хийгээд уустал нь хутгасны дараа богино долгионы зууханд хийж 10 секунд халаана. Шингэндээ болсон байх болно.

Бүлээн байхад нь хурдхан нүүрэндээ түрхээрэй. Үгүй бол хатаад өтгөрчихдөг.

Гүн цэвэрлэгээ хэрэгтэй хэсэгтээ түррхэнэ. Хөмсгөндөө түрхэж болохгүй шүү. Түрхвэл хөмсөггүй болно. 10-15 минут болоход маск маань хатаад гялтганаж хуулж авахад бэлэн болсон байна. Болгоомжтой хуулаад аваарай. Үүний дараа нүүрээ бүлээн усаар дараа нь хүйтэн усаар булхаж угаагаад чийгшүүлэгч тос түрхэнэ.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close