Бусад хүмүүс

Фитнесс шөл 314 ккал

Та хэт их өлссөн үедээ юу иддэг вэ? Бидний хэт их өлссөн үедээ идхийг хүссэн болон идэж байгаа хоол хүнс ихэвчлэн илчлэг өндөртэй тос өөх ихтэй таргалуулж жин нэмэхэд маш их нөлөөлдөг байна. Тиймээс эхлээд ус уугаад хөнгөн ногооны зууш эсвэл нэг ширхэг алим идчихээд дараа нь сонголтоо хийж байгаарай гэж зөвлөх байна. Энэхүү фитнесс шөл өөх тосгүй, илчлэг багатай, эрүүл сайхан хоол байх болно. Үргэлж биш юмаа гэхэд хаяа нэг иймэрхүү илчлэг багатай хоол заавал идэж байгаарай гэж зөвлөх байна. Идсэний дараа бие хөнгөн шингэц сайтай сайхан шүү дээ.

Орц:

-Тахианы цээж мах 200 гр

-Брокколи 150 гр

-Амтат бор мөөг 40 гр

-Ногоон өргөст хэмх 150 гр

-Давс өөрийн амталгаагаар

-Хар перец өөрийн амталгаагаар

Хийх арга:

Маш амархан ккк.

1. Брокколигоо угаагаад өөрийн хүссэн хэмжээгээр жижиглээд бага зэрэг давс, буцалсан халуун ус нэмээд 2 минутын дараа шүүж аваарай. Энэ нь брокколид байгаа гадны бохирдолыг нь гүйцэт цэвэрлэж байгаа үйлдэл юм. Брокколины ишийг нь ч мөн адил хоол хүнсэндээ хэрэглэж байгаарай.

2. Ногоон огурцыгоо хальслаад нимгэн хавтгай хэрчээд дээр нь чимх давс цацаж орхино. Ногоон огурцы идэхгүй байсан ч болно. Би өөрөө ямар ч хоолтой ямар нэг түүхий зажилууртай ногоо идэх дуртай юм өө. Хэрвээ огурцы хасагдвал илчлэгийн хэмжээ 20 ккал-оор багасна гэсэн үг.

3. Хэр их шөлтэй идмээр байгаагаас шалтгаалан усаа тохируулаарай. Би 450 мл ус хийлээ. Усаа буцалгаад дээр нь нимгэн хавтгай хэрчсэн тахианы цээж махаа хийж болтол нь буцалгана (3-4мин). Цээж махаа буцалж байгаа усанд хийвэл хөөс нитгэл бага гарна. Хүйтэн усанд хийж буцалгавал нитгэл их гардагыг анхаараарай.

4. Давс перецээ өөрийн амталгаанд тохируулан тааруулаад буцалж байгаа шөлөндөө нимгэн хэрчсэн амтат бор мөөг болон урьдчилан бэлдсэн брокколигоо нэмээд 2 минут буцалгаад л хоол маань бэлэн боллоо. Хийхэд маш хялбар бас амттай.

Эх сурвалж: U CooK 4 U

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close