Бусад хүмүүс

Р.Эмүжин: Монгол эр хүнээр шал арчих зуу зуун шалтгаан…

Яруу найрагч Р.Эмүжин өөрийн үзэл бодлыг тун ч өвөрмөцөөр олон талаас нь илэрхийлж чаддаг нэгэн. Аливаа асуудлыг хүн бүрийн олж хараад байдаггүй өнцгөөс харан тун ч уран яруу илэрхийлээд авдаг тэрээр Монгол эрчүүдийнхээ тухай ийн бичжээ:

 Монгол эр хүнээр шал арчих зуу зуун шалтгаан…Эрчүүдийг мөн ч их муу хэлж, муухайгаар дуудаж буланд шахах юм даа. Зарим ээж нар өөрсдөө хүүгүй юм шиг л хүрлийж байгаад ална булна, агтална гээд л авч өгнө. Ямартаа насанд хүрээгүй хүүдээ “За ангийнхаа охин руу аятайхан харчхаад алс нь ажлын байрны бэлгийн дарамт гээч зүйл ангид өртчихөв өө” гээд л захичихмаар санагдахыг яана. Нөгөө охид нь бүүр эрэгтэй хүүхэд, үеийн залуугаа харахаараа элгэмсүү зөөлөн сэтгэл, эрх ялдам зан, дурлах дурлуулах, хайрлах хайрлуулахаа тас мартаад, дарамтлах дарамтлуулах тухай л санаж сэрдэг болж дээ. Улс орон бүрт л гарч байдаг хулгай, дээрэм, хүчин, хүний наймаа…хүн төрөлхтөн оршсоор байгаа цагт хүйтэн сүүдэр адил дагасаар байх үйлдлүүд…тэр тусмаа ядуу нийгэмд яах аргагүй галзуурдаг гэмт хэргүүд. Уг нь ядуурлыг багасгаж байж л энэ мэтийн эрээгүй үйлдлүүд саарах учиртай. Тийм байтал тэнэж төөртөл шоудаж, монгол эрчүүдийг үнэгүйдүүлэх үзэгдэл өндрөө авлаа. Чиний хүү, миний охин гэлцээд л талцаад үзэлцдэг болсныг юу гэх вэ? Ингэтэл хаданд гаргаж, хананд авируулаад байх ёстой сэдэв мөн үү? Энэ мэтийн хэргүүд хуулиараа зүй ёсны шийтгэлээ хүлээж, үйлийн үрээ эдлэх болно. Харин хүн төрөлхтөн айл гэр болж, амьдарч, хайрлаж дурласаар байх болно. Монголчууд ч бас… Өнгөрөгч 2017 онд амиа хорлон амьдралаас буцсан монгол иргэдийн 85 хувь нь эрчүүд байсныг мартамгүй. Тэгээд ч нийгмээрээ эрчүүдийг буланд шахчхаад тэднээс инээмсэглэл хүлээх хэрэггүй. Монгол эр хүн, Монгол Улсын мөнгөн тэмдэгт хоёрыг үнэгүйдүүлэн шал арчих зуу зуун шалтгаан нь өнөөх л тэрбум тэрбумын баялагтай стратегийн 15 орд газар маань юм шүү дээ…өнөөдөр олноороо турхиран, түрхрэн бүтээж буй нийгмээсээ маргааш айж алхана гэдгээ ямагт санаж, хэлэх үг, хийх үйлдлээ цэнээсэй хэмээн би хувьдаа үртэй хүн бүрээс хүснэ!

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close