Бусад хүмүүс

Үрчлээ арилгаж 5 насаар залуу харагдуулах 2-хон орцтой маск

Хэн бүхний хамгийн их санаа зовнидог зүйл бол хөгшрөлт, унжсан арьс байдаг. Үүнээс гэрийн нөхцөлд ангижрах аргыг хүргэж байна.

Хэн бүхэн тэр дундуу бүсгүйчүүдийн хамгийн эмзэг асуудал бол үрчлээ, суларч унжсан арьсны асуудал байдаг. Тэгвэл бүсгүй таныг одоо байгаа наснаасаа залуу харагдахад тань туслах аргыг дэлгэе.

Энэхүү хоёрхон орцтой нүүрний маскны үндсэн үүрэг нь арьсанд дутагдсан тэжээлийг өгч, арьсийг сэргээн үрчлээг тэнийлгэж залуужуулахад оршино. Уг масканд ердөө 2 орц орно. Үүнд:
-1 ширхэг өндөг

– 1 ширхэг нимбэг

Шинэхэн өндөг, сайн сортын нимбэг сонгоорой.

Маскыг хийх арга: Аяганд нимбэгний шүүсийг бүгдийг нь шахаад дээрээс нь өндөгний зөвхөн шарыг хийж сайтар хутгана. Өндөгний шар задарч жигд зуурмаг болтол хутгаарай.

Маскыг хэрэглэх арга: Орой унтахынхаа өмнө нүүрний арьсийг гүн цэвэрлэсний дараа энэхүү маскыг нүүрний бүхий л хэсэгт жигд түрхээд дор хаяж 20 минут болгоно. Үрчлээ ихтэй хэсэгт зузаавтар түрхэж болно. Ингээд бүлээн усанд норгосон нойтон хөвөнгөөр зөөлөн жигд арчиж цэвэрлэнэ.

Энэхүү аргыг нэг удаа хэрэглээд зогсох бус 7 хоногт 3-4 удаа хэрэглэж байж илт мэдэгдэхүйц үр дүн өгнө. Таны арьс гэрэлтэн цайрч, толигор зөөлөн болж үрчлээ багасаж, нарийн жижиг үрчлээ алга болох болно. Танд амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close