Сайн хүн

Б.Даваажав: Зээ охин маань ХАМГИЙН ТОМ цомыг нь авна гээд л ДУБАЙ явсан

Төрийнхөө далбааг нөмөрч, гартаа цом атгачихаад баярын нулимс дуслуулан зогсоо бяцхан охины зураг цахим ертөнцөд хоёр өдөрт хүчийг авч, шейр, коммент, жиргээний давалгаа үүсгэж орхив.  Энд баяр хүргэж, сайн сайхныг хүссэн сэтгэгдлүүд байхын зэрэгцээ эх орны үнэ цэнэ, улс төрчдийн араншин,  ирээдүйн оюунлаг иргэний тухай юу эс багтсан байна вэ. Бүгдийг нэг бүрчлэн унших аваас  монголын амьдрал, хүмүүсийн “толгойны тойрог”,  сайхан зүйлийг хараад талархаж сурсан “Боловсролтой иргэн”, Дубайн амьдрал, Тояа академи гээд олон “будаг” холилдоно. Зургаар бол их эрээн байх ч гэгээлэг өнгө давамгайлах аж.

   “Давалгааны эзэн”  ТОЯА академийн суралцагч Г.Биндэръяа /Г.Б/ нь зургаан настайдаа буюу 2016 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон цээж тоолол, сампингийн олон улсын 21 дэх тэмцээн оролцож хүрэл  цомын эзэн болсныг гэрчлэх түүхэн зураг гэнэ.

        Охин өдгөө 84-р сургуулийн н.Доржпагма багштай  2-ын долдугаар ангид сурдаг.

       Хичээлийнхээ хажуугаар сампин, төгөлдөр хуур, англи хэлний дамжаанд явдаг байна. Болоогүй шатар тоглон, балетаар хичээллэж үзсэн ч  “жагсаалтаас” гаргасан. “Одоогоор өнөө гурав нь тунаж үлдээд байгаа юм” хэмээн түүний  залуухан бас хээгүй ч хөгжилтэй өвөө Б.Даваажав  /Б.Д/ сонирхууллаа. Өвөө, зээ охин хичээлээ тараад 13-р хорооллын олны ярьдгаар “Натурын зам”-д орших “Tom N Toms”-д “булагнаж” байхтай таарсан юм. Өвөө кофе “шимж”, зээ охин чийз кейк амтална.

  ESA— Сошиалын “од” явж байх чинь ээ. Сайн уу Биндэръяа?

— Сайн байна уу. /Өвөө ярианд оролцов/ Б.Д – Тэр зураг чинь хоёр жилийн өмнөх зураг байгаа юм. Охин маань зургаан настай, бэлтгэл ангид ч ороогүй байхдаа улсдаа тэргүүлээд намар нэгдүгээр ангидаа Дубайн тэмцээнд орохоор бэлтгэж эхэлсэн. Нэг сарын чөлөө авч байгаад  их ч бэлдсэн. Тэгээд ээжтэйгээ Дубайд болсон цээж тоолол, сампингийн олон улсын 21 дэх тэмцээнд оролцохоор явж байлаа. Тухайн үедээ “Хамгийн том цомыг нь авна аа” гээд л гэрээсээ гарсан нөхөр дөө. Дубайд очсон насны ангилал байхгүй, өөрөөсөө том хүүхдүүдтэй өрсөлдөж, хүрэл дээр буусан. Уг нь насандаа дээгүүрт явчих байх гэж бодож байтал ангилалгүй юм байна гэдгийг сонсоод нэг их найдаагүй ээ. Миний охин балчирдана л гэж бодсон. Тэгсэн хүрэл медаль хүртээд Дубайд манай хоёр, Монголд эмээ өвөө нь  бөөн уйлаан майлаан болсон доо. /инээв/

Тэрнээс өмнө хаа хол явчихаад хоосон буцах нь л гэж бодоод байж билээ. Хоёр охин маань нүд тайлсан сайхан дурсамж үлдээсэн жил дээ. Тэгсэн тэр зураг нь сая сошиалаар тараад хоёр өдөр л бужигналаа.  Ер нь зээтэй болоод их юм сурч байна. Биндэръяа  өөрийнхөө зурагтай постыг харчихаад “Дандаа танихгүй эмээ, өвөө юм бичсэн байна  даа” гээд л байгаа юм.

    ESA— “Хуучирсан” зураг ч хүмүүс баяр хүргэж залгасан уу?

           Б.Д -Би ч фейсбүүкээс хол хүн л дээ. Гэхдээ яваад амжилт гаргаад ирсэн нь үнэн юм чинь яах вэ дээ. Хүмүүс  ярьж л байна лээ. Болоогүй сэтгэгдэл дунд хавчуулагдчихжээ. “Ориг өвөө, сайн өвөө” гээд /инээв/  Доошоо харчихсан болохоор зарим нь “Мөн үү?” гээд бас залгасан. Хоёр өдөр л хүмүүсийн сэтгэгдэл харж суулаа. Гэхдээ өөрсдөө оролцоод бичээд унах нь ч хаашаа юм.

    ESA— Яагаад уйлсан юм бэ?  

  Г.Б -Баярлаад л уйлсан. Тэр бас их гоё мөч байсан. Сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ зүрх хурдан цохилоод, зөндөө их баярлаад л байсан. Уг нь том цомыг нь авна гэж бодож байгаад хүрэлийг авсан ч харамсаагүй ээ.

  Б.Д – Миний охин чинь том цомын төлөө явсан. Уг нь нас үзсэн бол “арчаад” л ирэх байсан гэж боддог. Тэндээс ирэхэд Тояа академийнхан маань их сайхан хүлээж авсан. Хөгжимд баярын марш эгшиглэж, бүх хүүхдэдээ бэлэг бэлдсэн байсан. Бид ч гэртээ хүлээн авалтын бэлтгэл хийж хөөрхөн ажил болсон. Хоосон очиж болохгүй гээд хүүхэлдэй, цэцэгтэй авч байлаа. Дубай явж  медаль авсан хүүхдүүд дараа нь Үндэсний телевизийн амралтын нэвтрүүлгээр орсон. Түүнээс  хойш хоёр жил  сампингаараа тэмцээн уралдаанд орсонгүй.

ESA— Өвөө, охин хоёрын нэг өдөр хэрхэн өнгөрч байна даа?

  Б.Д -Би ч ажил ихтэй хүн болохоор охинтойгоо байнга хамт байдаг хүн биш л дээ.  Миний охин ч их завгүй хүн. Хичээлээ тарлаа, англи хэл, төгөлдөр хуурын сургалтандаа явна. Амралтын өдрүүдээр Тояа дээр сампингийн хичээлээ хийнэ. Тэр тоолонд манай гэр бүлээс аль завтай нь  хүргэх, авах ажлыг хийнэ. Би чинь бараг хамгаалалтын албанд хичээл заахаар болж байна даа. /инээв/

 ESA— Найман настай хүүхдийн хувьд ачаалал арай л их биш үү?

Б.Д – Өөрийнх нь хүссэн сургалтад оруулаад л явчихдаг. Тэрнээс  сонголтод нь нөлөөлдөггүй. Чадахгүй тоог нь  заавал чадуулах гээд дайраад байх хэрэггүй гэдэг шиг  магадгүй хүчилсэн бол ядарч мэдэх юм. Мэдээж ачаалал ихтэй болохоор бид аль болох тэжээллэг хоол хийж өгч, сайн унтуулж амраах “хөтөлбөртэй”. /инээв/ Охин маань  ирэх арванхоёрдугаар сард Малайзад болох олон улсын тэмцээнд орох гээд бэлтгэлдээ орсон.  Гэхдээ айхтар олон цаг биш ээ. Цаг нь тулахаар илүү шургуу хичээллэж, даалгавар ч нэмэгддэг юм. Ингэж олон төрлөөр хичээллүүлээд байгаа нь өөрийгөө нээх боломжийг тавьж өгч байгаа хэрэг гэж бид ойлгоод байгаа юм.

  ESA— Үеийнхэнтэй нь харьцуулахад ялгаа байх уу?

Б.Д – Аливаа юмыг сурахдаа их хурдан байх шиг байгаа юм. Тэр жил чинь дөнгөж нэгдүгээр ангид ороод бэлтгэл хийх гээд сарын чөлөө авсан. Тэгээд  аравдугаар сард хичээлдээ ирэхэд багш нь “Одоо  яана даа. Зөндөө хоцорчихлоо” гэж их л зовнисон байртай толгой сэгсэрч байсан. Тэгсэн манай хүүхэд хэнийг ч зовоолгүй өөрөө л уншаад сурчихсан.

СОНИРХУУЛАХАД: Хүүхдийн бага нас буюу 0-12 нас их чухал болохыг эрдэмтэд тогтоосон. Мөн хүний амьдралын эхний мөчлөг болох 12 хүртэлх насандаа амьдралд бий болгох бүх чадварыг бараг 100 хувь олж авдаг болохыг тогтоосон байна. Та үр хүүхдээ ямар хүн болгохыг хүсдэг, ямар мэргэжилтэй болгож, хариуцлагатай цэвэрч нямбай, бие даасан, энэ бүх дадал хэвшлийг энэ л насанд нь зааж сургаж ойлгуулах ёстой байна. Монголчууд энэ талаар мэдэхгүй биш мэддэг. Тухайлбал, хүүхдийн 0-3 насыг “Гэгээнтэн нас”, 3-5 насыг “Суутан нас”, 5-12 насыг “Ухаантан нас” хэмээн нэрлэж, энэ л насанд нь хүүхдийн төрмөл нууцлаг чадварыг хөгжүүлэх хэрэгтэйг эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай бичсэн байдаг.

ESA— Та сампин мэдэх үү?

Б.Д – Хүүхэд маань хичээллэж байгаа болохоор энд тэнд явахдаа сампин хараад л явдаг болсон. Яах вэ хоорондоо нэг их ялгаа байхгүй л дээ. Гэхдээ ойлгоход хэцүү, хэцүү. /инээв/ Сампин ойлгох гэж махаа идсэн шүү. Сампингийн хичээлээр нь орж суусан эхлээд толгой эргээд сүүлдээ нэг учраа олохтойгоо болсон охин маань “аймаар” болчихсон байгаа юм чинь.  Надаас дэндүү хол явчихсан байсан учраас би хичээх шаардлагагүй болсон . /инээв/  Бидний багад үздэг байсан сампингаас их өөр юм билээ.  Түвшингийн хувьд бага багаар явна. Эхлээд нэг оронтой байгаад дараа нь хоёр оронтой болох жишээний. Түвшин ахих тусмаа хүндэрдэг.  Гэхдээ бүх шатанд нь явуулахгүй бол алгасана, орхино гэвэл харамсалтай санагддаг. Багш нь ч мундаг л даа. Ганболор гэж хүн бий. Одоо охин маань үржих, хуваахын шатандаа явна. “Элемэнтарный” шатаа хаясан. /инээв/

СОНИРХУУЛАХАД: Соробан сампин 13 түвшинд хөгжиж ирсэн байдаг. Манай улсын хувьд долоон төрлийн түвшинд хичээллэж, олон улсын тэмцээнд оролцдог юм. Түвшин гэдэг нь тухайн бодлогын үйлдэл, чадвар нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэгдүгээр түвшинд нэмэх, хасах, хоёрдугаар түвшинд үржих, хуваах, бүр дээшээ долдугаар түвшинд тоог квадрат зэрэгт дэвшүүлэх гэх мэт бодолтын арга, ур чадвар нь дээшилнэ гэсэн үг юм.

ESA— Биндэръяа том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

 Г.Б— Төгөлдөр хуурч болно.

 Б.Д— Амьдралаа  цаашаа аваад явах  мэргэжил эзэмшээсэй л гэж боддог юм. Гэхдээ одоо ч нас нь бага байна. Ухаан ороод 18 хүрэхэд магадгүй үүнээс өөр юм сонирхож ч юм бил үү. Өнгөрсөн хугацаанд балет, шатарт  явсан ч хаясан. Энэчлэн болохгүй нэгнээ хаяад, тунаад байгаа нь сампин, англи хэл, төгөлдөр хуур байна.   Манай хүн өдөр болгон өөр мэргэжилтэй болдог. Саяхан эмч болно гэж байснаа онгоцны үйлчлэгч болчихон. Өнөөдөр төгөлдөр хуурч гээд л. /инээв/

СОНИРХУУЛАХАД: “UCMAS” боловсролын байгууллага сампингаар хичээллэсэн 60 гаруй орноос долоогоос найман хүүхдийг долоон жилийн турш дэлхийн нэртэй томоохон орны эрдэмтэдтэй хамтран судласан байна. Судалгаанд Харвард, Манчестэр, Калифорни, Суданы их сургуулийн анагаах болон математикийн багш нар оролцож “Энэ сампин төдий зүйл биш. Энэ бол хүүхдийн тархины хөгжлийг өндөрт гаргадаг сургалт байна” гэсэн дүгнэлт хийж баруун гарын таван хуруугаар сампингаар бодоход зүүн тархины таван цэгт, зүүн гарын таван хуруугаар бодоход баруун тархины таван цэгт үйлчилдэг болохыг тогтоосон байна.

ESA— Та ямар мэргэжилтэй хүн бэ?

Г.ББ.Д – Би аль диваангарт авто замын техникум төгссөн. Авто механикч мэргэжилтэй.  /бараг шивнэх маягтай/  Би чинь мэргэжлээ буруу сонгосны горыг амсаж яваа хүн. Дээр үеийн шахалтаар  мэргэжил эзэмшсэн. Аав ээж  ямар нэг сургуульд  л орж байвал болоо гэхээр нь сайн хүү болох гээд авто механикч болсон. Бараг хувьсгалаас өмнөх явдал байгаа юм. /Ардчилсан хувьсгалыг хэлэв/  Тийм болохоор зээгээ төрөл бүрээр сориод байгаа нь энэ.

 ESA— Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: http://ekhsurvalj.mn/news/view/5234

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэлтэй

  1. I simply want to say I am just new to blogs and definitely liked you’re web page. Likely I’m planning to bookmark your blog . You absolutely have tremendous articles and reviews. Bless you for sharing your web-site.

  2. I intended to compose you one very little observation in order to thank you yet again for all the beautiful basics you have provided above. This has been certainly generous with people like you to supply extensively what numerous people could have offered for an e-book to earn some bucks for themselves, particularly since you could have tried it if you ever desired. Those suggestions additionally served as the fantastic way to fully grasp that other people have a similar zeal much like my own to know the truth many more pertaining to this matter. I know there are numerous more fun sessions ahead for many who check out your blog.

  3. Very nice post. I just stumbled upon your blog and wanted to say that I’ve really enjoyed surfing around your blog posts. In any case I’ll be subscribing to your feed and I hope you write again very soon!

  4. MetroClick specializes in building completely interactive products like Photo Booth for rental or sale, Touch Screen Kiosks, Large Touch Screen Displays , Monitors, Digital Signages and experiences. With our own hardware production facility and in-house software development teams, we are able to achieve the highest level of customization and versatility for Photo Booths, Touch Screen Kiosks, Touch Screen Monitors and Digital Signage. Visit MetroClick at http://www.metroclick.com/ or , 121 Varick St, New York, NY 10013, +1 646-843-0888

  5. Faytech North America is a touch screen Manufacturer of both monitors and pcs. They specialize in the design, development, manufacturing and marketing of Capacitive touch screen, Resistive touch screen, Industrial touch screen, IP65 touch screen, touchscreen monitors and integrated touchscreen PCs. Contact them at http://www.faytech.us, 121 Varick Street, New York, NY 10013, +1 646 205 3214

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close