Бусад хүмүүс

Нүүрэндээ дэлбэ өшиглүүлсэн дуучин Мягмар

“Guys666” хамтлагийн дуучин М.Мягмар саяхан бүл нэмж охинтой болсон. Өдөр бүрийн аз жаргалтайгаар өнгөрүүлэх болсон тэрээр тун ч сайн гэрийн эзэн. Эхнэр хүүхдэдээ тун ч халамжтай тэрээр бяцхан охиноосоо адис хүртэн ажлаа амжуулах болжээ. Энэ тухайгаа тэрээр “Өнөөдөр ер бусын өдөр байгаад байсан, ийм учиртай байж… Нүүрэндээ дэлбэ өшиглүүлээд л гарсан, барцдаа гөвүүлчхэж. Өдөр бүрийн амжилт урам бүхэн өглөө гадагшаа гарахаас өмнөх гэр бүлийн аз жаргал, хайр халамжаас үүдэлтэй! Бүх гэр бүлүүдэд хайр дүүрэн жаргал ерөөе!” хэмээсэн байна. Хүү төрвөл Аз, охин төрвөл Жаргал ирдэг хэмээсэн тэрээр “Аз жаргалтай айл болгохын тулд арван сар 10 сар биедээ бие ургуулж, амралт ачааллаа тэнцүүлэх гэж ер бусын тэнцвэргүй өдөр хоногуудыг туулж ирсэн ханьдаа талархаад баршгүй. Нэгэн биений минь нөгөө тал болсон хань минь бусдын адил Ээж болж байгаа хэдий ч өрх гэрт минь баатарлаг гавьяа байгуулж байгаа нь энэ билээ” хэмээн талархлаа илэрхийлжээ.

Image may contain: 2 people, including Myagmar Mondoon, people smiling, sunglasses

Image may contain: 1 person, beard, closeup and indoor

Image may contain: one or more people and closeup

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close