Спорт

Х.Баянмөнх Аварга: Мөнхбат бурхны оронд очиход Баянмөнх дуугүй гэртээ суу гэдэг хүмүүс ич!

Монгол түмний их Аварга болсон Мөнхбат аваргыг өнөөдөр сүүлчийн замд нь үдэх ёслол болж өнгөрч буй билээ. Нэгэн цагт Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр эр бяраа гайхуулж явсан журмын сайн нөхөр нь ийн бурхны оронд очсонд нулимс дуслуулан суусан Баянмөнх аварга Монгол Бөхийн холбоотой асуудлаар багагүй хэл аманд өртөөд буй. Түүнийг журмын сайн нөхөр нь ийн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байхад тамга тэмдэгтэй зууралдан явна хэмээн шүүмжлэгсдэд хандан тэрээр “Би их баярлаж байна, Яагаад гэвэл энэ бөхийн холбоо гэдэг чинь хөгшин залуугүй бүх хүний нэгдэх ёстой юм. Тэр байтугай бөх барилддаггүй хүн хүртэл нэгдэх ёстой. Насны буянаа эдлээд сууж байх ёстой гэж намайг хэлж байгаа бол огт үгүй! Мөнхбат өнөөдөр бурхны оронд очлоо гэхэд маргааш Баянмөнх дуугүй гэртээ суу гэдэг хүмүүс, тийм үг хэлж байгаа хүмүүс нийгмээс өөрөө ичээрэй. Хүний нийгмээс хоцорч байгаа юм биш үү? Би бүдүүлэг байна шүү гэдгээ ойлгох хэрэгтэй!” хэмээжээ. Тэрээр өнөөдөр Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдэх ёслолд ийн нулимс дуслуулан суугаа харагдсан бөгөөд  Бөхийн холбоогоо эргүүлэн эмх цэгцэнд нь оруулахаар тэмцэж явна.

Image may contain: one or more people, closeup and text

Холбоотой Зураг

Баянмөнх мөнхбат зурган илэрцүүд

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close