Спорт

Тоглолтын өмнө: Уругвай – Португал

Дэлхийн хошой аварга Уругвай, Европын аварга Португал улсуудын шигшээ багууд маргааш шөнө Сочи хотноо тоглох гэж байна.

Долоодугаар сарын 1 02:00 цаг Сочи хот “Фишт” цэнгэлдэх хүрээлэн

Дэлхийн хошой аварга Уругвай, Европын аварга Португал улсуудын шигшээ багууд маргааш шөнө Сочи хотноо тоглох гэж байна.

Уругвайн шигшээ баг: Тус улсын ахлах дасгалжуулагч Оскар Табарес багийнхаа “Шүтээн”. Түүний хэлсэн үгийг зөрчдөг, эсэргүүцдэг хүн үгүй. Бүгд түүний заавраар явдаг учир сахилга, зохион байгуулалт өндөр. “Атлетико Мадрид”-д тоглодог Диего Годин хамгаалалтаа хариуцахаас гадна, олон чухал дамжуулалт хаяж чаддаг. Түүнийг нь чулуу болгох найдвартай хоёр ч гоолын машин бий. Л.Суарес ДАШТ-д оруулсан гоолоо нэмсээр байгаа бол Э.Кавани Оросын хаалганд гоол оруулж санаагаа амраасан. Энэ хоёр довтлогчийг зогсоох гэж Португалчууд үйлээ үзэх нь мэдээж.

Хагас хамгаалалтаа Италид тоглодог залуус нь хариуцаад явчихна. О.Табаресийн шавь нарт ямар ч багаас эмээгээд байх зүйл алга.

Португалийн шигшээ баг: Тус багийн гол давуу тал бол К.Роналду. Өмнөх тоглолтуудад 4 гоол хийгээд байгаа Роналду өндөр зэрэглэлийн довтлогч. Испанийн лигт хамтдаа тоглодог Испани найзууд нь түүнийг зогсоох гээд дийлээгүй. Гэхдээ түүнд тус болоод нөхөөд явчих хүн дутмаг. Р.Куарежма сүүлийн тоглолтод гарч ирэн давгүй тоглосон нь найдвар төрүүлж буй.

У.Карвалью, Б.Фернандес нар нь гэмтсэн багт нь том гарз болсон. ахлах дасгалжуулагч Ф.Сантос хэнээр орон зайгаа нөхөх вэ гэдэг нь асуудал болоод байгаа. Хоёр залуу довтлогч А.Сильва, Г.Гуэдес нар нь одоо л хэрэг болоод бна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close