Спорт

ДАШТ-2018: Аргентинд тасалбар 100 мянган ам.долларт хүрчээ

Өнөөдөр болох тоглолтын тасалбарын эрэлт Аргентинд эрс нэмэгдэж, нэг тасалбар 100 мянган ам.долларт хүрсэн талаар Регнум агентлаг мэдээллээ.

Тус улсын шигшээ баг Нигерийг хожиж, тэмцээний дараагийн шатанд шалгарсны дараагаас л Аргентинд хөл үймээн эхлэсэн байна. Аргентиний олон мянган иргэн онгоцны тасалбар худалдан авах, зочид буудал захиалах, мэдээж тэмцээний тасалбар худалдан авах ажилд “ханцуй шамлан” орсны улмаас эрэлт хэд дахин нэмэгджээ.

Мэдээж эрэлт нэмэгдсэн хойно үнэ ч тэнгэрт хадаж, зарим рейсийн нислэгүүдийн тасалбарын үнэ гурав дахин өссөн гэнэ. Түүнчлэн өмнөх өдрүүдийн үнэтэй харьцуулахад онгоцны тасалбарын үнэ 500 хувиар өсчээ.

Эргэн сануулахад, Аргентиний шигшээ баг ДАШТ-2018-ыг хэний ч төсөөлөөгүй бүтэлгүйтлээр эхэлж, нутаг нэгтнүүдээ сандаргасан ч үүний дараа чухал ялалт байгуулан хэсгээсээ гарсан юм.

Аргентинчууд олон мянгаараа үзэхээр тасалбар хайн сандралдаж байгаа тоглолт өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр Улаанбаатарын цагаар 20:00 цагт “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Б.Учрал

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close