Бусад хүмүүс

Илчлэг багатай, амин дэм ихтэй амтат ундаа хийх жор

Энэхүү ундаа нь илчлэг багатай хирнээ амин дэм ихтэй. Мөс хийгээд хүйтнээр нь ууж болдог учраас халуун өдрүүдэд уухад хамгийн тохиромжтой. Мөн хийхэд тун хялбархан бөгөөд танд интоор, 2 төрлийн нимбэг, элсэн чихэр, ус байх хэрэгтэй, бас блендэр хэрэг болох болно.

Черри нь маш амттай, үзэсгэлэнтэй, гоёмсог жимс. Их Британи улс 7 сарын 16 нд черри жимсний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Норгүйдэл, үе мөч өвдөх, хэвлийн өөх багасгадаг бөгөөд олон төрлийн антиоксидант агуулж байдаг. Черри бол хүнд хамгийн хэрэгтэй жимснүүдийн нэг бөгөөд олон төрлийн ашиг тустай.

– Черри эрдэс баялаг, шим тэжээл, амин дэм ихтэй жимс. Мөн маш бага илчлэгтэй учир илүүдэл жинтэй хүмүүс тустай бөгөөд эрүүл мэндэд олон ашиг тусыг үзүүлдэг
– Нян устгах үйлчилгээ үзүүлдэг учраас гэдэс дотор байгаа ашиг тусгүй нянгуудын үржлийг зогсоох чадвартай
– Зүрх судасны өвчинд тустай, цусны даралт ихсэх эрсдийг бууруулж байдаг бөгөөд калиар тун баялаг учраас үе мөчний өвдөлтийг бууруулна. Хүний бие дэхь холестриныг багасгаж, хорт бодисыг гадагшуулдаг
– Интоор биеийн эд эсийг анагаах увидасаараа дээгүүрт ордог. Бүдүүн гэдэсний хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлдэг бөгөөд үрэвсэл ,бусад хавдартай тэмцдэг. Лаборторын судалгаагаар интоорт агуулагддаг квефетин болон эллаговын хүчил нь тархины болон бусад хортой хавдарын эсийг эрүүл эсэд нөлөөлөхгүйгээр үхүүлдэг нь тогтоогдсон байна.


– Интоор антиоксидантаар баялаг. Тархийг тайвшруулж, толгой өвдөлтийг намдааж, нойргүйдлээс сэргийлдэг.
– Нэг аяга интоорын шүүс нь булчин өвдөлтийг намдааж, хөндүүрлэх зэрэг зовиурыг багасгадаг
– Мөн холестриныг бууруулж, хэвлийн өөхийг багасгадаг
– Тогтмол хэрэглэвэл цус харвах, зүрх шигдээс болохоос сэргийлдэг

Орц:

2 төрлийн нимбэг /шар, ногоон/ – хальсалсан байх
6 аяга ус
3 аяга интоор /цэвэрлэж, үрийг нь авах/
Мөс
Чимэглэх, ундаа дотроо хийх нимбэг, болон интоорыг тусад нь хэрчиж бэлдэх

Хийх арга:

Эхлээд нимбэг болон интоороо, 2 аяга ус, элсэн чихэртэй хамт блендэрт хийж смүүти болгоно. Хэрвээ та хүйтэн уухыг хүсэж байгаа бол мөсөө хийгээрэй. Одоо үлдсэн усаа хийнэ. Ус нь цэвэршүүлсэн ус байх ёстой гэдгийг анхаараарай. Одоо энэхүү ундаан дээрээ хэрчиж бэлдсэн интоор, болон нимбэгээ хутгаж өгнө. Ингээд амин дэм, шим тэжээлээр баялаг нимбэгтэй интоорын ундаа бэлэн боллоо. Тун амттай бас ашиг тустай

Г.Сувд

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close