Бусад хүмүүс

7 ХОНОГИЙН ДОТОР ХӨХ ТОМРУУЛАХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА СУЛАРСАН УНЖСАН ЖИЖИГ БҮХИЙ Л АСУУДЛЫГ ШИЙДНЭ

Эмэгтэй хүн бүр сэрийсэн, том хөхтэй байхыг хүсдэг. Гэхдээ өөрийнхөө биенд тохироогүй хэт том хөх тухайн эмэгтэйг ч тийм сайхан харагдуулаггүй, эрчүүдэд ч ийм хөхөнд дуртай байдаггүй аж. Эмэгтэйчүүд өөрийнхөө хөхний хэмжээг томруулах гэж олон янзын арга хэрэглэдэг. Селикон, гель, хөх томруулах гээд олон төрлийн арга байдаг ч энэ дотроос хамгийн аюулгүй нь хөх томруулах дасгал юм. Хөх томруулах дасгал нь зөвхөн таны хөхийг төдийгүй цээжний эргэн тойрны булчинг чангалах сайн үр нөлөөтэй.

Мөн дааврын эм бэлдмэл хэрэглэх үед зарим эмэгтэйчүүдийн хөхний хэмжээ томордог. Гэхдээ зөвхөн хөхөө томруулахын тулд ийм эм хэрэглэхийг ямар ч эмч зөвлөдөггүй. Мөн жирэмслэх, хүүхдээ хөхөөрөө хооллох үед хөхний хэмжээ томордог боловч энэ зүгээр түр зуурын томролт юм. Хөхний дасгал нь ямар ч хоргүй бөгөөд элдэв зардал чирэгдэлгүй, бүсгүй таныг улам гуалиг, жавхаалаг, чийрэг сайхан хөхтэй харагдуулах болно.

1.Завилж суугаад хоёр гараа мөрний түвшинд дээш өргөн, алгаа хавсарч, тохой мөрнийхөө хүчээр хоёр тийшээ хүчтэй огцом түлхэнэ. Дасгалыг мөрөө чилтэл хийх ба наад зах нь 100 удаа хийж байж үр дүн гарна. Өдөрт хэдэн удаа ч хийж болно. Толинд харж хийвэл сайн.

2. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч хоёр гараа толгой дээрээ зөрүүлэн, шуу шуунаас нь барьцалдуулан зогсоно. 1-10 хүртэл тоолж, мөрний үеэр гараа ар тийш нь 30-40 градус татна. Дасгалыг хийх үед гараа хооронд нь салгаж болохгүй. Энэ дасгалыг хийхэд хөх томрохын зэрэгцээ нурууны хэлбэр засагдана. Цээж урагш төвийнө.

3. Сандал дээр суугаад гараа тохойгоороо нугалж, тохойгоо мөрнийхөө хэмжээнд өргөж хоёр тохой дээрээ хүндэвтэр юм тавина. Тохойгоор ар тийш сайн хөдөлгөж дахин байранд нь авчирч 8-12 удаа хийнэ.

4. Сандал дээр сууж гарын алгыг дээш нь харуулан алдалж алган дээрээ зузаан ном тавина. Гараа эхлээд бага багаар дараа нь ихээр ар тийш эргүүлж хөдөлгөнө. Vүний дараа эсрэг тал руу дээрх хөдөлгөөнийг давтан хийнэ.

5. Алгаа хөхнөөсөө дээш цээжиндээ нааж тохойгоо урагш нь болгож амьсгалаа гарган 6-8 удаа хийнэ.

6. Гараа толгой дээрээ авчирч алгаа хавсарна. Ингээд хөх дээшээ өргөгдөж булчин чангарна.

7. Гэдсээрээ хэвтэж хөхнийхөө чиг гараа алгаар нь л доош харуулан тавьж гар дээрээ өндийнө.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close